Улаанбаатар хотын зам талбайг угааж эхэллээ
Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газраас Улаанбаатар хотын зам, талбайг угаах ажлыг эхлүүлжээ. Энхтайвны өргөн чөлөө, Дүнжингарав, Их тойруу, Бага тойруу, Нарны зам зэрэг 15 чиглэлийн нийтийн эзэмшлийн 340 км талбайг зам цэвэрлэгээний 21 машинаар 40 орчим ажилтан ажиллаж цэвэрлэх аж.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Хот тохижилтын газар өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийн гудамж, талбайг зориулалтын машинаар цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр зам, талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, явган хүний гарц, замын тэмдэг тэмдэглэгээ өнгө орох тоосжилт багасах зэрэг ач холбогдолтой. 15 чиглэлийн 340 км замыг 40 орчим ажилтан өдөр бүр цэвэрлэнэ. Ажилчдын цалин хөлсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгоно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-01 11:49:33
    Монголд бохь зарахыг хориглоё. Бохиор бохирдсон гудамж замыг цэвэрлэх боломжгүй. Нус+ цэр+ бохь+хог=торгуультай баймаар байна.
  • zochin 2017-04-01 09:59:27
    ГОМО МӨНХӨӨ
  • хүн 2017-04-01 04:30:23
    хлорминаар ариутгаарай цул бактери вирустай нус цэр шуурганаар дэгдээд хаясан хүмүүсийнхээ ам хамраар орно доо сургууль цэцэрлэгт нусны алчуур хэрэглүүлж сургая...