Улаанбаатарт 10-12 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 01-ний 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус  дулаан, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 2-7 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.