Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ
Улсын Дээд шүүх өнөөдөр хуралдаж Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авсан байна.

АН дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцсэн. Харин Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад байсан билээ.

Тэгвэл Дээд шүүхм өнөөдрийн хуралдаанаараа бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжыг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авснаа мэдэгдлээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.