Аялал жуулчлалын салбарынхан “үүцээ задаллаа”
Ховд аймгийн “Жангар” хамтлаг “Алтай уул”-ын магтаалыг “Мишээл экспо” төвийн үзэсгэлийн танхимд эгшиглүүлснээр өнөө жилийн "Ай Ти Эм-2017" үзэсгэлэн яармаг үүдээ нээлээ. Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аялал жуулчлалын ITM үзэсгэлэн яармагийг 18 дахь жилдээ болж байна. Зохион байгуулагчдын зүгээс 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн юм. Энэ жилийн хувьд алс баруун хязгаар Ховд нутгийхан  аймаг орон нутгаа сурталчлан оролцож байна. 

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг албан ёсоор нээж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын хөгжилтэй холбоход ихээхэн ач холбогдолтой  үзэсгэлэн болж байна. Манай улс өнгөрсөн онд 404 мянга гаруй жуулчин хүлээж авсан байна. Ингэснээр дотоод эдийн засагт 300 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Улсын хэмжээнд 250 гаруй аялал жуулчлалын тур оператор компаниуд, 470 гаруй зочид буудал 385 жуулчны баазууд үйл ажиллагаа явуулж байна. Мөн эдгээр ААН-үүдэд салбарт 54 мянга гаруй хүмүүс ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Давхардсан тоогоор нэг сая 900 мянган монгол иргэд гадаад улс руу аялал жуулчлалаар явсан байна. Манай улс аялал жуулчлалын хүлээн авагч төдийгүй илгээгч орны тоонд багтсан гэдгийг хэлэхэд таатай байна. Цаашдаа яамны зүгээс жуулчдын салбарыг бүсчлэн хөгжүүлье гэсэн чиглэлийн дагуу ажиллаж байна”  гэлээ.



Үзэсгэлэн, яармаг  гурав хоног үргэлжлэх бөгөөд төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээг хийх өдөрлөг болно. Үзэсгэлэнд аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, авиа компани тэргүүтэй 250 гаруй байгууллага өөрийн байршил талбайд оролцож байгаагаас гадна үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 40 гаруй ажил олгогчдын 300 орчим ажлын байр зарлагдсан "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж" зохион байгуулагдаж аялал жуулчлалын чиглэлээр ажиллах сонирхолтой иргэд, оюутан залуус ажиллах, үйлдвэрлэлийн дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг олгож байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөрийн сэтгэгдлийг сонслоо.

-"Ай Ти Эм-2017" үзэсгэлэн яармагийг гардан зохион байгуулж байгаа Монголын аялал жуулчлалын холбооныхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын аялал жуулчлалын холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Бид энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын бизнесийн үйл ажиллагаан дахь бүхий л асуудлуудыг холбох индэр, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж, бизнесийн салбар дахь өдөр тутмын хүндрэлүүдийг шийдвэрлэхээс авахуулаад, хувийн хэвшлийнхний нэгдсэн дуу хоолой нь болж, Монгол улсаа гадаадад сурталчлах, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байнгын, тогтвортой ажиллагаатай 200 гаруй гишүүд, дэмжигчидтэй мэргэжлийн байгууллагын төвшинд ажиллаж ирлээ.

- "Ай Ти Эм-2017" үзэсгэлэн яармагаас ямар үр дүнгээс хүлээж байна вэ?

- "Ай Ти Эм-2017" үзэсгэлэн яармагт 200 гаруй ААН-үүд болон 8000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаагаас цар хүрээг харж болох байх. "Ай Ти Эм-2017" үзэсгэлэн маань аялал жуулчлалын бизнесийнхэн төдийгүй олон нийт, оюутан сурагчид, сонирхогчид аялал жуулчлалын гайхамшигт ертөнцөд хамтдаа байж, шинэ шинэ түншүүдтэй, шинэлэг санаа сэдвүүдтэй, шийдвэртэй мэдээ мэдээлэлтэй, сонирхсон ажил мэргэжил, эргэлзсэн асуудлуудаа шийдэж чадсан, үр өгөөжтэй, олз омогтой, харилцан ашигтай ажиллах бидний хамтын нэгдсэн индэр байж чадна хэмээн итгэж байна. Манай улсад ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Жилийн АСЕМ-ын уулзалтаас хойш ажил хэрэг, бизнесийн уулзалт, хурал зөвлөгөөний аялалыг хөгжүүлье гэсэн чиглэл барьж байгаа. Үүний тулд олон улсын хэмжээний хурал зөвлөгөөнийг зохион байгуулах стандартад нийцсэн байр сууц, дэд бүтэц гэх мэт асуудлуудыг цогцоор шийдэх хэрэгтэй байна.

-Үзэсгэлэнд оролцож байгаа ААН-үүд нэг бүрчлэн уулзаж байгаа харагдлаа. Холбооныхоо тэргүүнд ихэвчлэн ямар санал хэлж байна вэ?

-Оролцогч ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж байхад нэгдсэн нэг бодлоготой, бодлого нь тодорхой байх ёстойг хэлж байна. Нэг үгээр хувийн хэвшлийнхэн бид нэгдлээ тодорхой болгож төр засаг олон нийтэд уриалаад ажиллая гэж байна. Бас нэг зүйл бол  "Ай Ти Эм-2017" үзэсгэлэн яармагт оролцогчид энэ салбарыг хөгжүүлэх итгэл үнэмшил, урам зоригоор дүүрэн байгаа нь талархууштай. Иймээс Бид ирэх намар аялал жуулчлалын сизон дуусахтай зэрэгцэн дахин уулзаж, тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, шийдэх арга замаа эрэлхийлнэ. 2018 онд ямар ямар үнээр хэрхэн ажиллах вэ гэх асуудлаар уулзалдах төлөвлөгөөтэй байна.


























 
П.ГОО
Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-06 15:34:56
    Aylal juulchilal gej uy ve ? 130 garui l juulchid gej helemeer um daa.Hol bna daa. Muzei l um shig sanagdchikhlaa.
  • anu 2017-04-03 12:55:40
    Saihan b.a amjilt
  • АМБАА 2017-03-31 12:08:11
    МАНАЙХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОРОН БИШ Ш ДЭЭ ЯАХАВ ЖААХАН ЮМ ОЛЖ БОЛОХ Л БАЙХ. ГАНЦХАН ШААНС БИЙ ГЭХДЭЭ ОДОО БОЛООГҮЙ
  • Батаа 2017-03-31 10:06:17
    Аялал жуулчлал гэдэг чинь хүнд хүрч үйлчлэх үйдчилгээ шүү дээ манайхан болоогүй байгаа