Тээврийн хэрэгслийн ачаа тээвэрлэлтийг шалгаж эхэллээ

“Авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих” зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хамтарсан үзлэг шалгалтыг жил бүр явуулж, дүрэм, журам, стандартын биелэлтэд хяналт тавин, зөрчил дутагдлыг арилгуулан, эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажилладаг.

Үүний дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн, нийслэлийн гудамж авто зам, хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллаж байна. Үзлэгт нийслэлийн нутаг дэвсгэрт зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч, гудамж, замын сүлжээ, замын байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм. Шалгалтын хүрээнд

  • Авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлага
  • Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм
  • Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/191 дүгээр захирамжийн хэрэгжилт
  • Авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, техникийн нөхцөл

шаардлагын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд дээрх дүрэм, журмыг зөрчсөн, даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээж байгаа  талаарх мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 323662, Замын цагдаагийн албаны жижүүрийн 93020124 дугаарын утсаар авч байна. Шалгалт ирэх сарын 28-ныг дуустал үргэлжилнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.