Урсгал тэнцэл ашигтай гарчээ
Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 56.6 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 64.5 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны ашиг 33%-иар буюу 22.3 сая ам.доллараар нэмэгдэж, харин анхдагч орлогын дансны алдагдал 33%-иар буюу 36.4 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.
 
Санхүүгийн дансны тэнцэл 208.7 сая ам.долларын алдагдалтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс 92.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авсан (зээл авсан) бол тайлант оны эхний 2 сарын байдлаар 208.7 сая ам.долларын эх үүсвэрийг гадагш гаргасан (зээл олгосон), цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 300.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.
 
2017 оны эхний хоёр сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 250.4 сая ам.долларын алдагдалтай гарсан байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.