
Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган томилогдсон билээ.
Тэгвэл Монголын Боксын Холбооныхон Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар томилогдсон Э.Бадар-Ууганд хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь ажилд амжилт хүсчээ.
Б.Сансар
olloo.mn