
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хег авлигын хэргээр баривчилжээ. Сөүл хотын шүүх түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлэн, хээл хахууль авсан, төрийн нууц задруулсан зэрэг 13 хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Өнгөрсөн даваа гарагт тус улсын прокурорууд “албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авсантай холбоотой нотлох баримтуудыг устгахыг оролдож болзошгүй” хэмээн үзэж, түүнийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт шүүхэд гаргасан байдаг.
Пак Гын Хед холбогдох баримтууд түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн юм. Түүнчлэн, Чой Сун Шил “Самсунг” компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг ихээхэн анхаарал татаж байгаа. Самсунг” компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юнь корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн гэгдэж буй. Гэхдээ Пак Гын Хе ч, Чой Сул Шил ч уг хэргийг үгүйсгэж байгаа юм.
Монголын мэдээ
Б.Даваахүү