“Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг долоо дахь жилдээ зохион байгууллаа. Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.
 

Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд болсон эмч нарыг танилцуулж байна.

  1. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн нүүр амны согог заслын тасгийн их эмч, нүүр амны согон заслын  багш Л.Өнөржаргал
  2. Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс  оношлогооны их эмч Б.Уранцэцэг
  3. ХӨСҮТ-ийн шинэ болон сэргэж буй халдварын тасгийн эрхлэгч Ж.Улаан
  4. Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрлийн  мэс заслын тасгийн их эмч Л.Аважигмэд
  5. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч , мэс заслын эмч Г.Сахьябазар
  6. Баянзүрх эмнэлэг” ХХК-ний насанд хүрэгсдийн өвчин  судлалын их эмч Ш.Дэлгэрмаа
  7. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч.Жавзан
  8. ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн нөхөн үржихүйн поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Пагма
  9. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанар цусны сонор сэрэмжийн албаны дарга, лабораторын их эмч Т.Алимаа
  10. УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч их эмч Н.Оюундэлгэр.
 
Уг  шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшин өрсөлдсөн юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гоёо 2017-03-31 05:41:46
    Гавьяат эмч Оюундэлгэр ингэж доошоо орж өсөж яваа эмч нартай өрсөлдөх гэж. Хүн чинь ардын эмч төрийн шагнал гээд дээшээ явдаг байхад салбарын шагнал авсан ...