Тбилисийн Гран при өнөөдөр эхэлнэ
Гүржийн нийслэл Тбилис хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн эхэлнэ. Энэ удаагийн Тбилисийн Гран прид 38 орны эрэгтэй 171, эмэгтэй 91, нийт 262 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас тус тэмцээнд есөн жүдоч өрсөлдөх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана нар өрсөлдөх юм. Харин эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Тэмцээн ирэх сарын 2-ыг хүртэл үргэлжлэх юм.


 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.