Дээд шүүх АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэхээ өнөөдөр шийднэ
АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ.

АН дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 15-ны өдөр хэлэлцсэн. Харин Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан билээ.

Иймээс учраас  АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан учраас ийнхүү Дээд шүүх энэ асуудлыг дахин хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэхээр болсон байна.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.