Урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж болно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг орон даяар эхлүүлэх гэж байгаа талаар ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагаас тодрууллаа.
 
-Шинэчилсэн судалгаа ямар хугацаанд хэрхэн явагдах вэ?
 
-Өрхийн мэдээллийн санг шинэчлэх зорилгоор Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг орон даяар энэ сарын 31-ний 09.00 цагт эхлүүлж ирэх сарын 09-ны 18:00 цагт дуусгана. Мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд 7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллана. Өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар бэлтгэлийг хангаад байна. Онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэнэ. Судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулна. Хэрэв тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой.

-Айлууд судалгаанд хамрагдахын тулд юуг анхаарах ёстой вэ?
 
-Судалгааны мэдээлэл цуглуулах өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгах хэрэгтэй. Мөн зайлшгүй үед сум, хорооны судалгааны баг руу мэдэгдэж урьдчилан цаг тохирч гэртээ тоологчийг ирүүлж асуулга өгч болно. Судалгааны мэдээлэл цуглуулах үед гишүүдийн албан ёсны баримт бичгийг гэртээ бэлэн байлгаж тоологч батлагдсан маягтад бүртгэхэд зориулан бэлдэх нь чухал.

-Судалгааны дүн үнэн зөв гэдгийг яаж нотлох вэ?
 
-Өмнө нь өрхийн өгсөн мэдээллийн дагуу оноог жагсаадаг байсан бол энэ удаагийн судалгааг албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгах замаар мэдээллийн үнэн, бодит байдлыг баталгуужуулах боломж бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, 63 асуулгыг бүх л айлаас ижилхэн асууна. Судалгаа эхлэхээс өмнө нийт өрхийн хоёр орчим хувь буюу 14 мянга орчим өрхийн дунд туршилтын судалгаа явуулсан.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • OYUN 2017-04-08 04:33:27
    HAIRAM MONGO DEMII UMAND UREH UMAA
  • зочин 2017-04-03 07:39:03
    Дэлхий нийтээр судалгааны шинэ аргаар судалгааг цаг алдалгүй, байнгын байдлаар, иймэрхүү нийтийг хамарсан байдлаар биш, нэгэнт байгаа мэдээлэллээр хийдэг.
  • irgen 2017-03-31 05:41:27
    ENE tur mungu n bagtaj yadaad bn uu. Ter niigmiin halamjid oroh shaardlagatai n horoo n deeree ochood burtguuline biz. Burtguuleegui n bolomjtoi gesen ug.
  • балай 2017-03-31 05:02:57
    МАНгар нам МАНгар ажил хийж байна. судлаад л байгаа гэж 25 жил хэллээ. Мэргэжлийн ЗГ биш мэдрэл муутай ЗГ юм байна. захын нэг айлд ороод үзэхэд л бүх айлын өнгө...
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-31 02:27:27
    63 асуулга гэнэ үү? Залхааж дуусах юм байна даа. Хураангуйлаад арай ухаалаг, цөөн асуулга бэлтгэхэд яанаа.
  • Бат 2017-03-31 01:38:49
    Хандив тусламжаар өрөө төлж байж юун судалгаа үхэж далд орморууд