Эдийн засгаа оффшорчдын мөнгөөр тэтгэнэ гэв үү
“Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй”  гэдэгсэн. Өмнөх эрх баригчид дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаж,  манайх руу урсах валют, хөрөнгө оруулалт татрахдаа зэрэгцэн өр тавьж эхэлсэн. МАН-ынхнаас хүлээж авсан алдарт 17 хувийн өсөлттэй явсан эдийн засгаа тэтгэхийн тулд  “Чингис”, “Самурай”, “Дим сам” бондыг шил дараалуулан гаргасан. Гэсэн ч эцэстээ улсын төсөв дөрөв тав хуваагдаж, эдийн засаг нь сэхээний тасагт шилжсэн.

Бонд бол өр. Тиймээс одоо МАН-ынхан энэ өрийг төлөхөөр наашаа гэсэн болгонд хадаг сүү барин гүйсээр байна. Үүнийхээ үр дүнд ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг авсан. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.доллар татахаар төлөвлөсөн. Тус сангаас 440 сая ам.долларын зээл олгохоор болсон.

Мөн Японд албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгаас 850 сая ам.доллар зээлэх амлалт авав. Маш бага хүүтэй, урт хугацаатай зээл.

Ийнхүү өрөө төлөхийн тулд өрөөлөөс хайх ажиллагаа үргэлжлэх нь ээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өнөөдөр иргэний нийгмийн төлөөллүүд Сүхбаатарын талбайд жагсах эрхээ авчээ.
\
Тэд оффшортнууд улсыг маань хямрал, дампууралд хүргэсэн бол оффшортнуудаас гарц гаргалгааг бас хайх хэрэгтэй хэмээн үзжээ. Иймээс Ард Түмний Онц Зөвлөлийг (АТОЗ) байгуулж оффшорчдыг шалгуулах, оффшорт буй Монголын баялгийг авчрах санаачилгыг эхлүүлсэн нь гэнэ.

Тэдний зорилго нь оффшорт нуусан 17 тэрбум ам.долларыг эх орондоо авчрах, төр, засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтай Монгол Улсын олон улсын гэрээний хуулийн хүрээнд хамтарч ажиллаж энэ мөнгийг эх орондоо авчрахад л оршиж байгаа гэнэ. Гэсэн ч энэ талын хууль эрх зүйн орчин дутмаг байгаа гэдгээр шалтгаалж, оффшорчдод хариуцлага тооцож чадахгүйд хүрээд байгаа юм.

Тэгвэл  “Авлигын эсрэг НҮБ–ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийг 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр УИХ баталсан. Энэ хуулиар авлига, оффшорт нуусан мөнгийг Монгол Улсад авчрах хууль, эрхзүйн бүх арга замыг маш тодорхой заасан байдаг байна. Тухайлбал, “Авлигын эсрэг НҮБ–ын конвенцийг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль”-ийн 16 дугаар зүйлийн гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах, 22-р зүйлийн хувийн хэвшлийн эд хөрөнгийг завших, 31-р зүйлийн битүүмжлэх, хөрөнгө хураах, үйлдлийг түр зогсоох, 44-р зүйлийн шилжүүлэн өгөх, 45-р зүйлийн шийтгэгдсэн этгээдийг шилжүүлэх, 47-р зүйлийн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг шилжүүлэх, 49-р зүйлийн хамтарсан мөрдөн байцаах ажиллагаа, 50-р зүйлийн мөрдөн байцаах тусгай арга хэрэгсэл, 52-р зүйлийн гэмт хэргээс олсон орлогыг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх, шилжүүлгийг илрүүлэх, 53-р зүйлийн эд хөрөнгийг шууд буцаан олгох арга хэмжээ, 54-р зүйлийн эд хөрөнгийг хураах асуудлаар олон улсын хэмжээнд хамтран ажиллах замаар эд хөрөнгийг буцаан олгох механизм, 55-р зүйлийн эд хөрөнгийг хураах зорилго бүхий олон улсын хамтын ажиллагаа, 57-р зүйлийн хөрөнгө эргүүлэн өгөх ба захиран зарцуулах зэрэг болон 46 дугаар зүйл.Эрх зүйн харилцан туслалцааны 1, 2, 3 дугаар заалт болон энэхүү конвенцийн V бүлэгт заасны дагуу гэмт хэргээс олсон орлогыг таньж тогтоох, битүүмжлэх, мөрдөх, хөрөнгө буцаан олгоно хэмээн хуульчилсан байдаг байна. Иймээс тэд цагаан дээр хараар бичсэн хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж, өнөөдөр жагсана. Тэдний эдийн засгаа далайн эрэг дэх нууц дансанд дахь мөнгийг авчирч тэтгэхээр болсон гэх. Үйл явц хэрхэн өрнөж, тэд зорилгодоо хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах нь.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-02 06:19:15
    Энэ олон жил,тэр их өр зээл авчихаад ийм байна гэдэгт хэн итгэх юм.Гадаадад үл хөдлөх хөрөнгө,амралт зугаалсан,унааны мөнгө,зочид буудлын зардал гээд талийж өгн...
  • зочин 2017-03-31 12:00:06
    Нэг нөхөр жишээ нь Баяр шоронд орвол бүгд л тамын тогооны үлгэрээр орох болоод байх шиг энэ төрд чинь цэвэр хүн алга бүгд л бие биенээ 10 хуруу шигээ сайн мэднэ...
  • KF 2017-03-31 06:54:23
    АТОЗ-н явуулж буй ү.а жинхэнэ цагаа олсон УЛС оронд ус,агаар мэт хэрэгтэй зүйл,ард түмэн бид ямагт дэмжинэ,харин харьд нуусан мөнгөө Улсда хэл амгүй туша ОФФШО...
  • ._. 2017-03-31 04:57:32
    тэр мөнгө чинь бүгд хууль бусаар олсонг мөнгө шүү дээ. тэр мөнгө чинь тэр хүний биш монголын мөнгө. тэр мөнгөнөөс болж бид ОТ-с ашиг хүртэхгүй байгаад байгаа юм...
  • bat 2017-03-31 04:09:07
    eronhiilogch ,eronhii bsaid yagaad ene ih mongiig abchirah talaar yagaad yarihgvi baina be
  • Зочин  2017-03-31 02:44:57
    Хүүхдүүд 20000 төгрөгөө банкинд хадгалуулсан чинь одоо түүнээс эь татвар авах гэнэ Өөрсдөө өгөхгүй байж хуримтлалаас нь болохоор татвар авна
  • dorj 2017-03-31 02:26:39
    ATOZ bol elberdorjiin busaddaa uzuulj bui shantaaj!uur yu ch bish.
  • Бат 2017-03-31 01:33:23
    Жирийн ажилчин хүн татвар төлсөн цалингаасаа илүүчлэн банкинд хадгалуулсан хэдэн төгрөгнөөсөө татвар өгч байна шүү дээ тэгэхэд хулгайч нар татваргүй бүсэд юу вэ...
    • Zochin 2017-03-31 04:45:06
      Chi ch gesen offshore dansand hadgaluulchihaach dee. Yamar zamaar huraaj hurimtluulsan ni todorhoi bol aih yu baihav.