Ардчилсан намын хүсэлтийг Дээд шүүх маргааш хэлэлцэнэ
АН-ын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэхийг Улсын Дээд шүүх маргааш хэлэлцэх тов гарчээ.
 
Энэ сарын 15-нд АН-ынхан намын дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч  шүүхээс АН-ын гаргасан хүсэлтийг хэлэлцээд, "Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна" гэж үзэн, бүртгэхээс татгалзсан билээ.
 
Тиймээс АН-ынхан бичиг баримтаа дахин бүрдүүлж Улсын дээд шүүхэд хандсан юм. Энэхүү хүсэлтийг маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.