Монгол улс “Чалко” компанид өргүй боллоо
Монгол улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид өгөх өрийн үлдэгдэл 80 сая ам.доллар болсон тухай өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлж байсан. Тэгвэл энэ өрийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдуулжээ. Ингэснээр Баруун болон Зүүн цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Улсын төсөвт орохоор боллоо.

 “Эрдэнэс Таван толгой”  ХК нь 2011 оны долдугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг авсан билээ. 

 Энэ дагуу өнгөрсөн хугацаанд зүүн цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг нь олборлогч "TTJVCO" компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байсан юм. 

Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ  аль хэдийн 200 ам.доллар давсан ч манай улс нүүрсний үнээ 70 ам.доллараас хэтрүүлж чадахгүй байгаа нь “Чалко”-гоос авсан зээлтэй холбоотой байсан. Тэгвэл энэ өрийг барагдуулж дууссанаар Монгол улс өөрийн дураар нүүрсний үнээ нэмж, дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулах боломж бүрдэж байна. 

Дашрамд дуулгахад “Эрдэнэс тавантолгой” компани 23 сая гаруй тонн  нүүрс экспортлон “Чалко” компанид нийлүүлжээ. 350 сая ам.долларын өрийг 23 сая тонн нүүрсээр төлснийг тооцвол бид 1 тонн нүүрсээ дунджаар 15 орчим ам.доллараар Чалкод нийлүүлж байсан билээ. Гэтэл олон улсын зах зээлд сүүлийн таван жил орчим хугацаанд нүүрсний дундаж үнэ 40-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2017-05-24 05:55:50
    erdenes tawan tolgoin 1072 huwitsaaga hzenes ehlj olgj ehlh ym
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • ээс цагаан 2017-03-31 06:06:08
    Баяр хүргэе. Ямартаа ч өргүй боллоо. Улс маань хөгжих боломж бас нэгээр нэмэгджээ. гэвч ийм үнээр өр төлж байсан нь өрөвдмөөр юм. Бид ямар өрөвдөлтэй вэ?
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Batbold gegch etgeed Mongoliig iimerhyy  2017-03-30 14:36:00
    iim l tenegyyd zasagt baisan syy,C.Batbold gedeg gemteng hezee ch zasagt gargahgyi byyr zailuulah heregtei!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-30 13:43:47
    юугаар яаж төлөө болоо өрөө өрөөр л төлсөн байх даа
    202.9.43.140
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-03-30 21:49:52
      Hehehe, shahaand orj nuursee barag unegui shahuu ugch baij darsan geed baihad daa. MAN-iin mangaruudiin tavisan ur shuu dee hu.
      202.9.40.103
      Мэдэгдсэн Хариулах