Идэр сумынхан улстөржилтийн эсрэг жагслаа
Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан нэгэн эмэгтэй  өөрийгөө шатааж,  амиа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Талийгаач эмэгтэйн хувьд Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 28 жил ажиллажээ. Түүнийг шинээр томилогдон очсон дарга нь ажлаас нь халсанаас үүдэж ийм хэрэг гарчээ.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар шинээр томилогдсон Засаг дарга талийгаач эмэгтэйн оронд төрсөн ахыгаа нягтлан бодогчоор авсаныг эсэргүүцэн  ийм хэрэг гарсан байна.  Тэрээр өөр дээрээ бензин цацаж, амиа хорложээ.

Талийгаачийн хувьд 50 орчим настай байсан бөгөөд нөхөр , хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ажлаасаа халагдах төдийд амиа хорлох үйлдэл хийлээ хэмээн олон хүн харамсан, буруутгаж байсан юм.Тэгвэл амиа алдсан эмэгтэйн хувьд өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байжээ. Ингээд гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны дарамтад орж, эцэст нь ийм хэрэг гарлаа хэмээн талийгаачийн ойр дотны хамаатан нь  хэлж байна. Ар гэрийнхнийх нь хувьд уг хэрэгт ихээхэн гомдолтой байгаагаа хэлсээр байна.
 
Тэгвэл Идэр сумын иргэд мөн уг хэрэг гарсантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд талийгаачийг  хууль бусаар ажлаас нь халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс үүдэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, улстөржилтийн эсрэг уриа лоозон барин жагссан байна.
 
 Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-04-02 06:25:29
    Намчирхана гэдэг арай дэндэж байна.Олонд ил болсон нь энэ.Мэдэгдэхгүй хичнээн хүн хохирч яваа бол.
  • Иргэн 2017-03-31 06:02:30
    Тэтгэвэрт гарах дөхчихсөн хүн байна ш дээ. Цалингийн зээлээ төлөх тооцоотойл байж дээ зайлуул. Ийм олон жил ажиллад гаршчихсан хүнийг хална гэдэг балмад явдал
  • зөвөлгөө 2017-03-31 04:20:30
    Ингэж зогсож байхаар тамгын газар руу дайрч ороод эзлээд даргыг нь гаргаж ирээд шонгын модноос хүлчих тэгээд л болоо
  • Батаа 2017-03-31 01:36:22
    Одоо параламентийг хоер тахимтай болгож намын үүргийг хязгаарлахгүй бол улс төр тоглоом боллоо
  • 555 2017-03-30 14:23:45
    20 ond AN yalna.Olon hun uursdiiguu shataana gej shantaajilna.Yun ch unetei ajil hyamdhan ami ve
  • n 2017-03-30 12:21:23
    Huurhiidu huuduuniihen...
  • zochin 2017-03-30 09:50:32
    haa saigui l iim bgaa MAN arai dendej bgaa shuu ard tumen songoltoo buruu hiisen
    • зочин 2017-03-30 11:37:21
      хуцаараа завханд ардчилсан нам гарсан ш дээ харин ч АНамынхан ийм юм хийхдээ гаршсан дуракууд ш дээ
    • bi 2017-03-30 11:01:54
      Харин ч АН үүнийг хийдэг.Тэд энэ их улс төржилтийг эхлүүлж ард түмний дунд нэр хүндгүй болсон.Сүүлийн 4 жил АН-хын арай дэндүү тэрсүүд зүйл их хийсэн дээ
    • Тэнэгтээрээ 2017-03-30 10:59:44
      Наад Идэр суманд чинь Ардчилсан нам ялаад засаг дарга АН-аас сонгогдсон хүн ажиллаж байгаа ошүү дээ эргүй малаа