Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн нас бардаг
“Давс ба Эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай улсын хувьд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв(НЭМҮТ)-ийн санаачлагаар энэ үйл ажиллагаанд тав дахь  жилдээ оролцож байна.

Манай улс энэ жил “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” уриан дор  зохион байгуулж байгаа аж. Энэ талаар өнөөдөр холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нэг хүн өдөрт дунджаар хоол хүнсэндээ 11.1 грамм давсыг хэрэглэж байна. Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүнээс 81.6 хувь, нийтийн хоолны газраас 83.6 хувийг авдаг. Энэ нь стандартад заасан хэмжээнээс их буюу хоногт хэрэглэж байгаа цайнаас 46.2 хувь, хоолноос 33.5 хувийг авч байна.

ДЭМБ-аас хоногт 5 граммаас бага давс хэрэглэх нь зөв гэж сануулсан байна. Тиймээс манай улсад давсны хэрэглээ зохистой хэмжээнээс хэтэрч байгаа тул  яаралтай арга хэмжээ авах нь зүйтэйг ХХААХҮЯ-ны Хүнсний хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох хэлж байв.

Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчин (ЗСӨ)-өөр нас барсан байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор зүрх судасны өвчний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын засгийн газарт зөвлөжээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад:

Нэгдүгээрт: Х
үн амын давсны хэрэглээг бууруулах  бодлого эрх зүйн орчин бүрдүүлэх (үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах),

Хоёрдугаарт: хүнс хоол үйлдвэрлэгчдийн оролцоо дэмжлэгтэйгээр бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах;

Гуравдугаарт: хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бодлогын 3 арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Үр дүнд нь давсны хэрэглээнээс улбаатай өвчний өвчлөл, нас баралтыг бууруулах, нийт хүн амыг давсны хэрэглээнээс улбаатай өвчинд өртөхөөс сэргийлэх улмаар эрүүл мэндийн зардлыг хэмнэх, хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх давсны хэмжээг багасгаж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэргээр улс орныхоо эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт хийж байна.    

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД: Хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Номхон Далайн Баруун Бүсийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт зүрх судасны өвчин (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг); хавдар (жилд дунджаар 3500)орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.
 
Г.Норхилмаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • {-} 2017-03-31 05:26:35
    жамаараа яваа юм байна шүү дээ. нэг их сүр болохоор зүйл биш.