Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо
“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан.

Тэгвэл эдгээр иргэдийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа.



Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд нь үдэж гаргаж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс  цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирэхийг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-03-30 11:39:13
    Зуны дэлгэрт Монголоороо явуулахгүйдээ ингэж мөнгө гадагш нь урсгадагаа болио 7 хоногийн чөлөөгий нь өгөөд наад зардлаа хуваагаад өгчихгүйдээ сайрхах юм алга
    103.229.123.92
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-03-30 09:55:57
    mash goe medee bna ajil uilsed ni amjilt husie.
    103.23.51.4
    Мэдэгдсэн Хариулах
  • wow 2017-03-30 09:22:58
    Mundag bna bayar hurgeye. ene humuusiig harj uzeh tsag ali hediin bolson.
    66.181.179.156
    Мэдэгдсэн Хариулах
    • 123 2017-03-31 01:38:15
      Үргэлж сөрөг талаас нь харж бичдэг болиочээ, Томчууд нь хэдэн тэрбумаар нь гадагшаа зугаалаад байхад эд нарын зардал тэдний эргэд ч юу ч биш шдээ,
      202.131.231.78
      Мэдэгдсэн Хариулах
      • 456 2017-03-31 01:39:23
        Болж дээ хөөрхий, Халуунд халж хүйтэнд даарч явдаг хүмүүс, Ажилд нь амжилт хүсье та бүхэндээ
        202.131.231.78
        Мэдэгдсэн Хариулах