Ж.Эрдэнэбат: Одоо иргэдийнхээ 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

“Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Үүнийг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгөв.

“Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол  Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо.

Мөн өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого,  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн  юм гэдгийг хэллээ.

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.  

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

“Эрдэнэс-Таван толгой” ХК  2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tuul 2017-04-02 15:33:53
    Ene orig MAN tabisan ni vnen ym chini oorsdoo toloxgvj yadag ym. Gexdee saixan vgni shaana danda nuubar baidagig martab.10 jil zobxon chamd gechixsen baix bii?...
  • bat 2017-03-30 16:51:25
    ashgvi 1072 awch baga ch gesen örnöösöö nimgelex yum bna.Setgel baga ch gesen ireedvi bgaa gedegt itgex itgel törlöö.
  • Hun 2017-03-30 15:01:09
    Irgediinhee huwitsaag baga uunee hudaldan awchhaad odoo uursduu terniihee ashgiig hurteh yum bn l daa
  • Irgen 2017-03-30 11:12:40
    AH-g muulaad bga garuudad handaj helhed 70%-g ni tulj baragduulsan shuu
  • зочин  2017-03-30 10:30:40
    Энэ нөхдүүд өр тамагүй байсан бол бид нар 5 жил ноогдол ошиг хүртэх байж дээ.
  • bi 2017-03-30 08:34:40
    Төр засаг минь зөв голдрилдоо орж байгаа гэдэгт итгэж суугаа шүү.АН-ыг ахин төр бариулах хэрэггүй.Ард түмэн рүүээ чиглэсэн олон сайхан зүйл хийгэрэй.Баяр хүрге...
  • МАН ноён нуруугаа алдахгүй ээ 2017-03-30 08:23:08
    АН-бол чимээгүй л луйвар хийхээ бодно. АН-н хэнийг ч ахиж төрд бүү шургалуул. Өдөр бүр ард түмэнд үүнийг сануулж байхтун!
  • МАШ ЗӨВ, ДЭМЖИЖ БАЙНА 2017-03-30 08:05:39
    АШГҮЙ, ОДОО Л НЭГ 1072 ХУВЬЦААНЫХАА ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ НЬ БОЛОЛТОЙ
  • ы 2017-03-30 06:58:57
    Яадаг ПОП вэ? Арай гэж бэлнээр тараасан Чалкогийн өрийг төлж дуусахад дахиад бэлнээр мөнгө тараах тухай яриад эхэлсэн
    • Зочин 2017-03-30 07:53:21
      Тэнэг мал минь ноогдол ашиг ярьж байна. Юуны ПОП МОП тэнэг толгоогой ажлуул
  • зочин 2017-03-30 06:58:14
    ямар сайхан мэдээ баяр хүргэе дандаа өр сонссоор байгаад хэцүү л байлаа