Ахмад тамирчин Т.Цэрэндолгор ДАШТ-ээс гурван медаль хүртлээ
БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн ахмадын танхимын ДАШТ энэ сарын 19-25-ний өдрүүдэд болж, өнгөрлөө.

Тэмцээнд 74 орны 4800 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас гавьяат тамирчин Д.Намжилмаагийн удирдлага дор 24 гүйгч өрсөлдөж, зургаан медаль хүртжээ.

Тухайлбал, дэлхийн долоон удаагийн аварга, мастеруудын олимпийн аварга, Ази тивийн 25 удаагийн аварга Т.Цэрэндолгор жад шидэлтийн 75-79 насны ангилалд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр өдгөө 79 настай бөгөөд Ази тивийн дээд амжилтыг долоон удаа шинэчилсэн тамирчин юм.

Мөн хөнгөн атлетикийн 55-60 насныхны найман км-ын зайд Ж.Энхтайван, 45-50 насныхны найман км-т О.Сарантуяа, жад шидэлтийн 60-64 насны ангилалд Г.Алтанцэцэг нар хүрэл медаль хүржээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gabyat sagnalaan tor mini egchihgyi yu?. 2017-03-30 14:23:55
    negee gabyatiig chini ene hyn abmaar yum bis yy?ermbeer ni ...nasnii hyrd bayarlana daa,bayarlana!!!????
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2017-03-30 11:33:26
    nuguu gaviyagui gaviyatuudad uguud baidag gaviyataa ene l hund ugch ysiig setgel zutgeliig n amraagaad uguh yumsandaa,nas deer ch setgel bnaa bnaa.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-30 06:37:21
    Цэрэндолгор гуайд баяр хүргэе мөн ч олон дэлхийн тэмцээнээс алтан медаль хүртлээдээ энэ хүнд төр өндөр шагналаа өгмөөр юм даа
    103.10.22.30
    Мэдэгдсэн Хариулах