МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоно
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна.

Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. “Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа “саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.

Э.Бат

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2017-04-13 01:33:25
    Төрийн төлөөллийг нэмнэ гэдэг чинь өөрсдийнхөө хүмүүсээр дүүргэнэ гэсэн үг.
  • emee 2017-04-05 16:02:49
    iin xuuchchuul. Boroo gouldig xedxen sarin dotor gadnixan uxaad ybaxad tor duugvi l baisan. Ard tvmend yuch naaldaagvi.Oyu tolgoin gereeg tor bolson Enxbayr.
  • Emee 2017-04-05 14:36:14
    End bolobsoroltoi xvn setgegdel bichdeggvi ym uu?Toriin medliin bvx komnani athiggvi ajilladgig medexgvi gejvv? Luibarchin ni tor tor ni UIX d xadagdsan MAN
  • Irgen 2017-04-05 04:35:41
    Zes corporats shudragaar ulsad tatvaraa tuluud yavah bsan. Tur samrana daa samrana ulsad tatvar baitgua noogdol ashig ch hyalaalgahgui aldagdaltai bn geseer
    • Urgeljlel 2017-04-05 04:37:55
      Deeguuree ideed shahaagaa hiigeed duusaa. Odoo ingeed ehelj bga MAH. AH namiin sanhuujelteeree bosgood ursuldunu. Tom yalga bga bez
  • Даваа 2017-03-31 04:59:31
    Гадаадаас Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирж чадсан ЭЗ-ийн баатруудад талархъя. Харин бизнес хийх л юм бол дээрэмддэг нь МАН-ын төр. Төрийн рэкетлэгчид юмдаа
  • Чингис 2017-03-30 17:11:55
    ман арай шударга идэх байхаа гэж найдья
  • з 2017-03-30 16:55:48
    МАН ингэх гэж л Эрдэнтийн 49-ийг улсад нэртэй өөртөө авсан байхгүй юу? Ард түмэн биш МАН авч байгаа юм.
  • zochin 2017-03-30 14:31:23
    zuw zuw awah heregtei.
  • зочин 2017-03-30 10:25:28
    Луйварчдаас буцааж авч байна даа
  • МАН луйварчид 2017-03-30 07:51:03
    мАН ы Луйварчид.