“Монголчууд АНУ-д визгүй зорчино” гэдэг нь ташаа мэдээлэл
"АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа" гэсэн мэдээлэл гадны сайтад гарсантай холбогдуулж АНУ дахь Элчин сайдын яамнаас залруулга хийжээ.

Тус залруулгад "http://cnn-channel.com/donald-trump-signs-a-visa-free-travel-policy-for-... линкэд байршсан уг мэдээллийг ЭСЯ-наас ташаа мэдээлэл болохыг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж байна.

Хэрэв АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа бол манай иргэд Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсны дараа зорчих ёстойг мөн анхааруулсаны зэрэгцээ тус улсын визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "https://mongolia.usembassy.gov/visas.html" цахим хуудаснаас авах боломжтой" гэжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-30 05:20:57
    Hahaha
    202.9.40.103
    Мэдэгдсэн Хариулах