Нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөхгүй бол 5000 төгрөгөөр торгоно
Нийтийн тээвэр ухаалаг системд шилжээд нэг жилийн нүүрийг үзээд байна. Энэ хүрээнд иргэд  карт уншуулж зорчдог болсон билээ. Гэвч иргэдийн 40 орчим хувь нь л  картаар зорчиж байгаа бол бусад иргэд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа юм.

Ингэхдээ урагдсан, дутуу мөнгө хийж зорчих  болсон нь нийтийн тээврийн компаниудыг алдагдалд хүргэж, улмаар ухаалаг системийг үр дүнгүй болгож байсан юм. Иймд нийслэлийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сарын 1-нээс бүх иргэдийг цахим картаар зорчуулах шийдвэрийг гаргасан.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр нийтийн тээврийн  төлөлтөд хяналт тавих зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нарыг хуваарь гарган ажиллуулахаар болсныг дуулгалаа. Мөн нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсоныг мэдээллээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАШ ЗӨВ, ДЭМЖИЖ БАЙНА 2017-03-30 08:01:36
    ХҮМҮҮСИЙН УХАМСАР БОЛООГҮЙ БАЙГАА ТУЛ ИЙМ АРГА ХЭМЖЭЭ АВАХААС ӨӨР ЗАМГҮЙ. ЗҮҮН САЛААНЫ ХАЛДВАРТЫН ЭЦЭСТ ЗАХЫНХАН ДАЙРДАГ ТУЛ ДАВХАР ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
  • ААН ТАНЬЛАА ТАНЬЛАА \НОЁН СОЛИОТ\ 2017-03-30 06:01:27
    ГАРЧИГ НЬ 5000-10000. НИЙТЛЭЛ ДОТРОО 1000-5000. ААН ОЛЛОО.ОЛЛОО ЧИ МУУ ХДАЛЧ ОЛЛОО.МН
  • Зочин 2017-03-30 05:58:30
    Хэрэв картаар үйлчлэх гэж байгаа бол цэнэглэх болон карт зардаг газруудаа олон болгох хэрэгтэй хайгаад олдохгүй байна шүү дээ