Хүний эрхийн комиссынхон 12 аймагт ажиллажээ

Хүний эрхийн үндэсний комисс энэ оны эхний хагас жилд зохион байгуулсан хяналт шалгалтын тайлангаа нэгтгэн гаргажээ.

Эхний хагас жилийн байдлаар тус комисс 12 аймагт ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн 48 байгууллагад хүний эрхийн хяналт шалгалтыг хийж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор баривчлах, хорих, эрүүлжүүлэх байрууд, цэргийн байгууллага, анги, нэгтгэл, хүүхдийн болон ахмад настны асрамж, халамжийн байгууллагууд, сэтгэцийн эмнэлэг, сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалт явуулж байна. Шалгалтын мөрөөр хүний эрхийг хангах, хамгаалах тухай комиссын гишүүний шаардлага, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж иржээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enkhee 2014-07-27 09:05:31
    ashgyi dee.hynii erh gedeg chinmanaid ynendee martagdsan umni neg baidag um bnlee
  • зочин 2014-07-25 07:06:39
    хэцүү хүмүүс дээ хуулиараа гар хөл минь боолгоотой гээд жүжиг тавихаас цаашгүй зовсон хүн очихоор хуулийнхны гарт байна бид мэдэхгүй гэдэг бүгдийг дуусгаад очихоор хуулийнхан шийдчихсэн байна бид мэдэхгүй гэдэг ганц үгтэй зүрх сэтгэл нь мохоодуу нэлээн хэ