НИТХ-ын наймдугаар хуралдаан эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын наймдугаар хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хотын дарга танилцуулна.

Мөн НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажилд чиглэл өгөх нь хотын агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдолыг бууруулах, иргэдээ хамгаалах үйл ажиллагаанд ахиц болно гэж үзэж байгаагаа НИТХ-ын дарга Ц.Сандуй хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.