Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд сэргэж байгаа гэв
Нэг үе Монгол улс руу хошуурдаг байсан гадны хөрөнгө оруулагчид нэг л мэдэхэд нүүр буруулах болсон. Үүний үр дүнд сүүлийн хэдэн жилийн  турш Монгол улсын эдийн засаг уруудан доройтсоор эцэстээ ОУВС-аас зээл авах дээрээ тулсан билээ. Тэгвэл Монгол улсын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд эргээд сэргэж байгаа  хэмээн албаныхан хэлж байна.
 
Тодруулбал Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд  Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ.
 
Энэ үеэр Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди “Хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канад Улсад болсон Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж, үйл ажиллагаа нь тогтворжиж байгаа тухай олон улсын эдийн засагчид хэлж  байсан” гэлээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.