Дэлхий нийтээрээ эмч нарт талархалаа илэрхийлэх өдөр
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Анх энэ өдрийг Америкийн нэгдсэн улсын эмч нар санаачилж байсан бол өдгөө дэлхий нийтээрээ эмч нарт баярлаж талархснаа илэрхийлдэг олон улсын өдөр болсон билээ.
 
Энэ өдөр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналын эздийг шалгаруулдаг юм.

Энэхүү шагнал нь Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгох дээд шагнал. Тэгвэл Дэлхийн эмч нарын өдөр тохиож байгаатай холбоотой өнөөдөр 15:00 цагт МҮЭСТО-д "Алтан чагнуур" шилдэг эмч шалгаруулах ёслол болно.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zailuul  2017-03-30 04:25:29
    odoonii emch nar yum meddeg yum uu, ovchin zovlongoo tsoochood baihad emchilj chadahgui yum. heleed baihad esreg echilgee hiigeed olon hunee aldlaa