Бразилийн шигшээ баг ОХУ-ыг зорих эрхээ хамгийн түрүүнд авлаа
ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Мягмар гарагийн шөнө Өмнөд Америкийн бүсийн тоглолтууд явагдлаа. Энэ бүсийг Бразилийн шигшээ баг 33 оноотой тэргүүлж байгаа бөгөөд ОХУ-ыг зорих эрхээ хамгийн түрүүнд авч чадлаа. Учир нь Өмнөд Америкийн бүсийн тэмцээнд Уругвай улсын баг Перугийн шигшээд 2:1 харьцаагаар хожигдсон нь Бразилчуудад ашигтайгаар эргэлээ. Тэдний хувьд 14-р тойрогт Парагвай улсын багийг 3:0-ээр буулгаж аваад байсан билээ. Бразилчуудын хувьд ямар ч тохиолдолд 4 дүгээр байраас хойш ухрахааргүй болсон байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.