Японоос зээлэх 850 сая ам.доллараар төсвийн алдагдлаа нөхөх үү
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай уулзсан юм. Энэ үеэр Ноён Ш.Абэ ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Тэгвэл энэхүү зээл нь хуулийн дагуу нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарагдаж байгааг албаныхан дуулгалаа. Тодруулбал, хугацаа нь  20-иос дээш жил, хүү нэг хувиас бага байх аж.  Мөн энэхүү зээл нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгааа. Нэг үгээр энэ хөтөлбөрийг дэмжих зорилготой юм. Тэгэхээр Засгийн газар зээлээ аваад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, ирээдүйд Монгол Улсад бий болж болзошгүй өрийн дарамтаас сэргийлэх зорилготоор зарцуулж магадгүй гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-30 10:47:47
    Ард түмэн итгэж байгаа шүү эдийн засгаа сэргээж тусгаар тогтнолоо авж үлдэх нь нэн чухал байна.
  • зочин  2017-03-30 06:45:01
    өрнөөс л түргэн өгөхгүй монгол гэж улс байхгүй болох гээд банйа офшорчууд гараад явна бид боол болоод үлдэнэ гэдгийг хэн ч мартаж болохгүй , мөнгөө аваач
  • өвгөн 2017-03-30 06:25:54
    уул нь энэ намд хөнтөрчихдөг түүх байхгүй л болтой билээ, муу юм холуур ...
  • Авсан 2017-03-30 02:51:33
    Арай гэж авсан зээлээр тансаглахыг чинь ард түмэн зөвшөөрөхгүй шүү дарга нараа