Г.Дэнзэн эхнэр, эгч хоёрыгоо ямар компанитайг ч мэддэггүй гэж мэдүүлэв
Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ.  Өчигдөр оройн байдлаар шүүх хуралд гэрчүүд мэдүүлгээ өгч дуусаад, шинжээч нар дүгнэлтээ хэлж байсан юм.
 
Түүнчлэн  нээлттэй явагдана гэж байсан шүүх хурал өчигдөр хаалттай үргэлжилсэн билээ. Тодруулбал сурвалжлахаар очсон хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг урьдчилан мэдэгдэж, сурвалжлах зөвшөөрөл аваагүй хэмээн нэвтрүүлээгүй бөгөөд эхний өдөр шүүх хуралдааныг  үүдний танхим дахь дэлгэцээр дуу дүрсний өндөр чанартай үзүүлж байсан ч өчигдөр дууг хааж зөвхөн дүрсийг харуулж байлаа.
 
Энэ талаар албаныхан шүүх хурлыг нээлттэй шууд дамжуулснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойлголтын хувьд зөрүүтэй мэдээллүүд цацагдаж байгаа учир ийнхүү дүрс бичлэгийн дууг нь хаасан гэлээ.
 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан Г.Дэнзэн нарыг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.  Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэнгийн эхнэр Ч.Уянгын нэр дээр бүртгэлтэй “Говь повер” ХХК-г иргэн Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Эдгээр хүмүүсийн хувьд "Эрдэнэс таван толгой" ХК-аас 5,3 тэрбум төгрөгийг "Говь повер" ХХК-ийн дансруу шилжлүүлэн авсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.
 
Эхнээсээ нээлттэй явагдана гэгдэж байсан шүүх хурлыг хаалттай болгох болсон нь  учиртай. Учир нь Г.Дэнзэн нарын таван хүн мэдүүлгээ өгөхдөө  хэр баргийн хүн итгэхээргүй сонин зүйл ярьж байгаа нь иргэдийг бухимдуулахад хүргэсэн. Харин үүнийг шүүхийнхний зүгээс зөрүүтэй мэдээллүүд цацагдаж  болзошгүй хэмээн дууг нь хааж зөвхөн дүрсийг харуулах болсон байна.
 
Тэгвэл Г.Дэнзэн шүүх хурлын үеэр эхнэр болон төрсөн эгчийгээ ямар компанитай болохыг ч мэддэггүй хэмээн мэдүүллээ.
 
Түүнийг ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч Бадмаараг, Төгсбаяр, иргэн Баярмаа нартай бүлэглэн Эрдэнэс тавантолгой компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх  тендэрт эхнэр Уянгын нэрээр иргэн Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж, хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны 12 сарын 26-ны өдөр гаргуулсан, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцөлийг хаасан хэмээн буруутгаж байгаа.
 
Гэвч тэрбээр энэ талаар мэдүүлэхдээ  алдарт “Говь повер” компанитай огт хамааралгүй, Д.Баярмаа гэгч хүнийг танихгүй гэж мэдүүлжээ.  Түүний хэлж буйгаар бол “Говь повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг мэддэггүй аж.
 
Асуудал үүгээр дуусахгүй ээ. Түүнийг Монгол улсын тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулж, улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байна.
 
Харин энэ талаар мэдүүлэхдээ -Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед Тэргүүн шадар сайдын багцаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Тухайн үед Сангийн яамнаас Тэргүүн Шадар сайд болон Шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагдсан нь буруу байна гэж шүүмжилж байсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. “Намайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт оролцоно гэж бодсон юм шиг байна лээ. Миний зүгээс чиглэл өгсөн асуудал байхгүй. Тэгээд манай эгч тэр тендерт орсон байсан. Магадгүй хамтран амьдрагч Түмэнхүүтэйгээ тэр тухай ярьсан байх. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь повер” компани гараад ирсэн. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн” хэмээн мэдүүлжээ.
 
Ямартай ч  Г.Дэнзэн нар өөрсдийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байна.  Шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аааааааа 2017-04-06 02:27:37
    ийм тэнэг хүн сайд хийж байжээ. улсаа зарахад ч юман чинээ санахгүй гөхөр байна даа
  • Zochin 2017-04-03 00:22:07
    Denzen geh ajlaa medehgui archaagui hulgaich bsan daa iim luivar ulkhun hiinee
  • Ард 2017-04-01 03:33:31
    Яг ингэж Дэнзэнгүүд төсвөөс хулгайлдаг. Ерөөсөө мэдэхгүй компаниуд нь эхнэр хүүхэд ах дүүгийнх нь компани нь байж таардаг. Сонин шүү! Урд бууддаг ялтай.
  • Үнэн 2017-03-30 18:33:00
    Ямар ч хулгайч хэрэг хийчихээд Би хийгээгүй л гэж гүрийдэг. Нотлох баримтаар үүнийг нь баталж буруутгаснаар ялладаг. Дэнзэн Алтанхуягийн заавраар луйвар хийсэн....
  • bat 2017-03-30 16:56:49
    Xa Xa Xa saixan zalax xvn yumaa iim xvn yls ornoo xydaldana tsaashdaa xvnii amind xvrne .Ene idsen ix möngiig xyraaj exnertei xamt xori
  • Zochin 2017-03-30 16:10:08
    Denzen , Altanhyag nar ichij amidar.
  • Irgen 2017-03-30 11:55:38
    Salia ni arilaagui gulug. Naad gulugiig shorond sain hasgraagaad ug atmaanuudad
  • dsn 2017-03-30 11:51:31
    ene deed gazaruudad zaluu,mun hugshin zuvluh denzehguud zunduu baigaadaa baigaa. baij l baig uls saihan l dampuurch bn,ard tumen hohirch bn!
  • Zochin 2017-03-30 09:33:49
    SHIR NUURLESEN HYALARUUD. TURSGIIG IN HUULAH HEREGTEI...
  • бичигч 2017-03-30 08:12:25
    Боловсролтой ч гэсэн ийм залуугаасаа ёс зүйгүй, худалч, луйварчин байгаа хүнд итгэх үү? Тэнгэрийн муухай арилдаг. Хүний муу арилдаггүй гэдэг.
  • irgen 2017-03-30 04:50:46
    Altankhuyagig bugd martaa yu? bushuu barij hiigeech, jinhen hergiin ezen. heniig ch zoliosolhod belen novsh.
  • Зочин 2017-03-30 04:19:05
    МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид: Я.Батсуурь Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх Волейболын холбооны ерөнхий нарий...
  • Зочин 2017-03-30 04:15:12
    Гүэй энэ Яайчилын Батсуурь чинь хэдхэн хоногийн өмнө Олимпийн хорооны даргад нэр дэвшээд явж байсышд. Яасан санаа зодоггүй цайцан улс гэхээрээ ийм байдийн бэ
  • Zochin  2017-03-30 03:34:17
    Ulsin mongig tsoohon humuus huvaj ideed tsadah bologui yu muuhai humuus
  • MONGOL 2017-03-30 03:19:08
    MONGOLIIN TURUUR SAIKHAN TOGOLCHIKH UM BAINDAA ,
  • Шагий 2017-03-30 02:59:02
    Боловсролтой шинэ залуучуудыг шорон руу явуулахгүйгээр хохиролыг төлүүлээд дахин ийм юманд оролцохгүй байхаар ёс зүйн хувьд арга хэмжээ авах
    • иргэн 2017-03-30 07:41:20
      Боловсролтой хүн ухамсартай байх ёстой, тэгэхээр явуулсан нь дээр, хулгайч хүн хулгайч л байсаар байдаг юм гэнэ лээ, Хүргэн Дэнзэн мэдэхгүй гэж хэнийг доромжлоо...
  • kkkk 2017-03-30 02:52:53
    joohon huuhed huurcs bgaa um shig yarih um. Denzengiin hamaaraltai 2 kompani 1 tendert erseldeheer Denzen l yalna biz dee. kkkk
  • Кзш 2017-03-30 02:47:45
    Яахаараа ч ийм жоохон залуу тийм өндөр албан тушаалд оччихсон юм ?
  • зочин 2017-03-30 02:36:41
    Ийм аймшигтай ЛУЙВАРЧИНГ зөвлөхөөрөө ажиллуудаг улс хамгийн ЛАЛАР.
  • zochin 2017-03-30 02:21:14
    Shaadag muu lalar ve. Mongolchuudig teneg gej bodoj bna uu. Ugui shuu
  • иргэн 2017-03-30 02:13:44
    ДЭНЗЭН яаж тэгж хэлж чадаж байна даа. ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУ ТАВЬНА ГЭЖ ЭНЭ ДЭЭ.