“Чалько”-гийн өр дуусч, Монголчууд Тавантолгойн ордын өрөмнөөс хүртэх гэнэ
Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Манай улс энэ жил уул уурхайн бүтээгдэхүүн, тэр тусмаа нүүрснээс 200 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсөөлөлтэйгээр төсвөө баталсан.  Учир нь Хятадын өмнөд бүсэд сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 300 ам.доллар давсан нь ийнхүү өөдрөг төсөөллийг бий болгоход хүрээд байгаа юм. Тиймээс энэ боломжийг ашиглан бид “хар алт”-аа үнэд хүргэж, уул уурхайн бүтээгдэхүүнээс орлого оруулна гэсэн төсөөлөлөө бодит амлалт болгож чадахаар болж байна.

Манай улсын хувьд өмнөд хөрш рүүгээ буюу Гашуун сухайт, Шивээ хүрэн, Булган, Бичигт, Хангийн гэсэн таван боомтоор нүүрсээ экспортлож байгаа. Гэсэн  ч өнөөдрийг хүртэл үр ашгийг хүртэж эхлээгүй байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн “Чалько” компанид төлөх ёстой дээрх өрийг энэ сард багтаан төлж дуусгана гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр  “Энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно. Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан хоёр жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй. Тийм учраас бид нүүрсний үнийн өсөлтөд бүхнээ даатган гар хумхин зүгээр суулгүй Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм.  Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална” гэлээ.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 2011 онд БНХАУ-ын “Чалько” компанитай гэрээ байгуулж 250 ам.долларын зээл авсан. Мөн 2012 онд нэмж 100 сая ам.доллар зээлж байсан юм. Энэхүү зээлийг тус компанид экспортлох нүүрсээрээ эргэн төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан түүхтэй. Тухайн үеийнхээ тооцооллоор бол энэ өрийг 2013 онд багтаан төлж барагдуулахаар төлөвлөөд байв. Гэвч нүүрсний үнэ унаснаар төлөвлөсөн хугацаандаа өрөө төлж барагдуулаагүй байдаг.

Гэвч хугацаа алдсан ч “хар алт”-ныхаа ашгийг хүртэж эхлэх мэдээг сонслоо. Мөн УИХ-ын дарга Японд хийж байгаа айлчлалынхаа үеэр нүүрсний асар их нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргах тухай асуудлаар яриа хэлэлцээр хийгээд амжиж. Иймээс монголчууд бид ойрын ирээдүйд “хар алт”-ныхаа ач тусыг үзэхээр болж байгаа бололтой.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-03-30 17:01:04
    Ashgvi 1072 awch örnöösöö salj ireedvid itgel itgel serj bna.1072 bolj bid bankind örönd orson shvv dee.Tomchyyd ter bymaar ni idsen dee!!!
    79.226.82.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-30 10:28:07
    хэний тавьсан өрийг хэний хөрөнгөөр дарчихаад гавьяа байгуулчихсан юм шиг тархи угаагаад байгаа юм бэ
    43.228.131.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-30 10:09:59
    Битгий нам дагаж савсагнацгаагаад бай.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-03-30 09:10:04
    tarhi ugaalt tumur zamaa bariacheeeeee
    122.201.28.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongolia 2017-03-30 08:52:56
    Hen ene oriig tavisan hen yaaj zartsuulsan odoo hen ormiig ni hurteh ni todorhoi tul bid bayrlaad yaahav dee yadaj l husam ni noogdoh boltugai burhan orshoog
    120.17.79.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-03-30 07:57:26
    Oort baigaa bayalagaa ashigluulchihaad ortoi boldog mon sonin shuu
    43.250.126.130
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2017-03-30 06:22:29
    Сайн ч холын төсөөлөл юм, гэхдээ бүтэх болтугай, үүнтэй зэрэгцүүлээд нүүрсээр газар шороо их бохирдсоныг засаж эхэлмээр дээ
    49.0.212.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-03-30 03:13:30
    Bidnii amdral ene heden jil iim doroi baigaa ny ene ikh er tavisnaas bolj baigaa
    66.181.185.58
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-03-30 02:45:49
    Шал худал сонгуулийн шоюу ман хошгоруулж бгаад өндөр сэнтий авах гэж иргэдийнхээ тархи угаах ажилаа эхлүүлж гадна дотно эрх мэдлээ ашиглаж явацгааж тарх...
    66.181.184.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-30 02:40:23
    Өөрсдийнхөө баялагаас болж өөрсдөө өрөнд орсныг ойлгохгүй байна. Биднийг өрөнд оруулж өтөнд бариулсан нөхөд хэн вэ. Хариуцлага тооцооч
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2017-03-30 02:37:49
    За яамай даа.Ард түмэндээ хэрэгтэй ашигтай зүйл ихийг хийгээрэй.Ажлын амжил хүс ье
    103.242.47.2
    Мэдэгдсэн Хариулах
  • lol 2017-03-30 02:01:49
    Ochigdor shiljuulsen gene dee amjilt
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • сссссссссссссссссссссссссссССССССССС 2017-03-30 01:39:54
    худлаа мэдээ байх. хэдэн жилийн өмнө л ийм юм ярьж байсан. удахгүй нэг өр зохиогоод гаргад ирнэ. тэрэндээ өөрсдийхөө мөнгийг гулгуулж угааж офшор байдаг бол тэр...
    103.229.121.16
    Мэдэгдсэн Хариулах