Оффшорийн эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ

09:00 цагт: НМХГ-аас АБТЭМА дахь гүний гаалийн бүсэд "Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт зохион байгуулна.
 
09:00 цагт:  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтэн нартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.  Хаана: “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд

09:00 цагт: Ашигт малтмалын 42 дугаар зүйлийн дагуу орон нутагт хийгдэж байгаа хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө, ил тод байдал, иргэдийн оролцоонд төрийн бус байгууллагуудаас хийсэн мониторингийн дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно. Хаана: Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд

09:00 цагт: "Гамшгийг даван туулах, түүний эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, ЖДҮ-ийн баримтлах стратеги" сэдэвт зөвлөлдөх уулзалт "Блю Скай" зочид буудалд болно.

09:30 цагт:  Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд "Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
 
10:00 цагт: Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Энхийн төлөө цогцолбор”-т дүүргийн 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүдэд “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулна.
 
10:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешковыг хүлээн авч уулзана.
 
10:00 цагт: НИТХ-ын  наймдугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
 
10:30 цагт:  ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног" болж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. "Давс ихтэй хоол хүнсийг мартацгаая" уриан дор зохион байгуулагдах уг хуралд ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ДЭМБ-ийн суурин төлөөлөгч нар оролцоно.
 
11:00 цагт:  Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Тээврийн газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн хурал МҮЭСТО-нд болно. Уг хурлаар цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал/тэтгэврийн нас, татвар зэрэг/-ыг авч хэлэлцэнэ.
 
MN-Мэдээллийн төвд
 
11:00 цагт:  “Ээлтэй ертөнц” ТББ-аас Монголд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй өвчтэй хүүхдүүдийн талаар болон “Хайрын хүч” аяны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт:  “Монголийн медиа корпораци” буюу “Ийгл” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайланд иргэдийн тавьсан дүнг танилцуулна.
 
“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт:   Оффшорийн эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс энэ сарын 31-нд болох тайван жагсаалийн талаар мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: Сүхбаатарын талбайд Шар хантаазтангуудыг Манжуур хот руу үдэн гаргах үйл ажиллагаа болно. Хотын дарга, удирдлагууд оролцоно.
 
Тодруулбал, Нийслэлийн ЗАА-наас 60 шар хантаазтанг Манжуур хотруу аялуулахаар болсон юм.
 
13:00 цагт:  МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.

14:00 цагт: “Хилийн боомтын үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуульд болно.
 
14:49 цагт: “ЗААГ” номыг залах ёслолын ажиллагаа Соёлын төв өргөөнд болно.
 
15:00 цагт: Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан "Алтан чагнуур-2017" ёслолын ажиллагааг МҮЭСТО-нд болно.
 
15:30 цагт: Ганзам 20-р сургууль дээр Нийслэлийн технологийн олимпиад болно.
 
19:00 цагт: Улсын Филармонийн тайзнаа Гоцлол болон цөхүүл хөгжмийн концерт тоглогдоно.

olloo.mn     

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ур 2017-03-30 01:38:24
    жагсаад яадаг юм бэ. гудамжаар зүгээр явуулахгүй ямар гэмт үйлдэл хийснийг нь зарла_ тэгээд хэргээ үүрэхгүй бол цааш харуул
  • mongolyn jiriin irgen negen  2017-03-30 01:17:49
    manaikhaan, 31 nd jagsahdaa bas heden zuil deer anhaaraya: 1) huchirhiilliin yamar 1 uildel yordoosoo gargahgui sahilga battai naikh, 7 saryn 1 davtagdah yum bo...