Газраа чөлөөлсөн иргэдийн байрны түлхүүрийг ирэх сарын 5-ны дотор гардуулан өгөхийг үүрэгдэв
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга М.Ганбаатар, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, төсөл хэрэгжүүлэгч “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл дээр шалгарсан “Гранд Лайн” ХХК нь ажлаа “Бэрэн” ХХК-д шилжүүлснээр иргэд, компанийн хооронд маргаан үүссэн байна.

“Баянзүрх дүүргийн 12-р хороонд хийгдэж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 15.4 га газарт нийт 224 нэгж талбартайгаар үйл ажиллагаа явуулахаар болж, 48 айлын газрыг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 42 өрхийг орон сууцаар хангаж, үлдсэн айлын түрээсийн төлбөрийг эхнээс нь өгч байгаа” хэмээн “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг хэлсэн юм.

Харин иргэдийн зүгээс “Компани иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан “Хангай” хотхонд түрээсийн төлбөрөө авахгүй гэвэл оруулна хэмээн шантаачилдаг. Түүнээс гадна иргэдийг хүлээн авч уулзахгүй байна” хэмээж байлаа.  

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Гранд Лайн” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, газраа чөлөөлсөн хэдий ч өнөөдрийг хүртэл байр авч чадаагүй байгаа иргэдэд ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гэхэд байрны түлхүүрийг нь гардуулан өгөх. Өмнөх гэрээний зарчмыг баримталж ажиллаж, үлдсэн блок байрны барилгын ажлыг ирэх тавдугаар сар гэхэд эхлүүлэх зэрэг үүрэг өглөө. Мөн ажлын явцыг цаг тухайд нь шалгана гэдгээ ч анхааруулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • юм бэ 2017-03-30 01:57:30
    бариагүй байж яаж амжих юм бэ?
  • zochin 2017-03-29 16:05:53
    bz dyyrgiin 14-r horooniihon ih hohirch bga sh dee monnist bas yyreg uguuchee tyreesiinhee tulburiig uguhgyi bga baishin n barigdahgyi bn