Ж.Батсуурь: Дохионы хэлний багшийг олноор бэлтгэх шаардлагагүй
Манай улсад цорын ганц байдаг 29-р  тусгай дунд сургуулийн  сонсголын бэрхшээлтэй сурагчид өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар даваа гарагт эсэргүүцлээ илэрхийлж, хичээл хаялт зарласан.  Тэд  сургуулийнх нь багш нар дохионы хэлээр хичээл сайн, бүрэн заадаггүй  хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар сургуулийн захиргаандаа удаа дараа хандаж байсан ч  нэг ч удаа тэдний асуудалд анхаарал хандуулаагүй тул эсэргүүцлээ ингэж илэрхийлэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн мэдэгдсэн юм.  Сурагчид  багш нар нь дохионы хэлийг хангалттай сайн эзэмшээгүй төдийгүй, ихэнх хичээлийг дохионы хэлээр заадаггүйгээс болж  хичээлийн цагийг хий дэмий өнгөрүүлж байна хэмээн ярьсан билээ. 
 
Харин энэ талаар тус сургуулийн захирал Б.Батсайхан хэлэхдээ “Багш нараа бид төрөл бүрээр сургаж, төр засгаас ч анхаарал тавьж байгаа. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр бэлтгэгдсэн багш Монголд алга байна. Тиймээс бид шалгаруулалтад тэнцсэн багш нарыгаа сургууль дээрээ дохионы хэлний хичээлд хамруулдаг.Багш нар чадваргүй, хичээл зүтгэл гаргадаггүй гэвэл би худлаа гэж бодож байна. Цаг үргэлж л хүүхдүүдийнхээ төлөө сурч боловсорч байдаг. Манай багш болгон тодорхой хэмжээний дохионы хэлний чадвартай” гэсэн юм.
 
Тэгвэл  29-р сургууль дээр үүссэн асуудалтай холбоотойгоор БСШУЯ-наас ажлын хэсэг гаран ажиллаж  байгаа юм байна. Энэ талаар салбарын сайд Ж.Батсуурь “Бүх хичээлийг дохионы хэлээр ярьж, заана гэдэг харьцангуй ойлголт юм. Боловсролын их сургуульд дохионы хэлний багш бэлтгэх урт, богино хугацааны сургалт явж байгаа. Дохионы багшийг хэт олон сургуульд бэлтгэх шаардлагагүй.Тэгэхээр дохионы багшийг олноор бэлтгэвэл ажлын байргүй болох эрсдэл бий. Дохионы хэлний багшийг дотоодод төдийгүй ОХУ-д бэлтгэх бүрэн боломжтой. Энэ жил 1000 шахам суралцагч бакалавр, магистр, докторын түвшинд ОХУ-д суралцсан”  гэлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.