Хөөмийч М.Саруултөгс таван сая төгрөгөөр шагнуулжээ
Олон улсын хөөмийн гуравдугаар наадам уржигдар Ховд аймгийн төвд зохион байгуулагдсан билээ. Ховд аймгийн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг. Тиймээс олон улсын энэ наадмыг тус аймгийнхан санаачлан гурав дахиа зохион байгуулсан нь энэ. Энэ удаагийн олон улсын наадамд монголчуудаас гадна АНУ, ОХУ, Бельги, Герман, Голланд, БНХАУ-ын ӨМӨЗО-ы хөөмийчид оролцжээ.

Наадмыг гоцлол хөөмий болон хамтлаг гэсэн хоёр төрлөөр, тус бүртээ хоёр үе шаттай зохион байгуулсан аж. 47 хөөмийч гоцлол төрөлд өрсөлдсөнөөс тэргүүн дээд шагналыг Чандмань сумын уугуул, “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмийч М.Саруултөгс шалгаран, таван сая төгрөгөөр шагнуулжээ. Удаах байрт Увс аймгийн хөөмийч Д.Басан, ҮДБЭЧ-ын хөөмийч М.Цогтгэрэл нар шалгарсан байна. 11 хамтлаг авьяасаа сорьсноос ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын “Жангар”, Чандмань сумын “Хоёр Алтай” хамтлаг тэргүүлж, мөнгөн шагнал хүртжээ.

Наадмын хүрээнд Чандмань суманд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, 16 илтгэл сонссоноос гадна тус сумынхан соёлын төвөө “Хөөмийн ордон” болгон алдаршуулж, сумын төвийнх өө ойролцоо хөөмийн задгай театр байгуулан, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Enkhee 2014-07-27 09:57:03
    shalgarsan huumuuchiig sonsoh bolomj baihgyi uy?bolomj baiwal sonsoh umsan
    202.126.89.215
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-07-25 05:48:33
    Ц.Цогтгэрэл gj bichih heregtei..
    202.131.226.166
    Мэдэгдсэн Хариулах