Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулав

Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Олон улсын автотээврийн холбоо /IRU/-тай хамтран “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцын үүрэг” сэдэвт сургалтыг энэ сарын 24, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, олон улсын автотээвэрлэлттэй холбоотой гэрээ, конвенцын талаар тээвэрчид, хилийн хяналтын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тээвэрлэлтэд үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэгджээ.

Тус сургалтын хүрээнд Монгол Улсад тээврийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Автотээврийн конвенцууд болон хэлэлцээрүүд, Авто замаар ачаа тээвэрлэх олон улсын гэрээний тухай конвенц, ТИР тээвэрлэлтийн эрсдэлийн менежмент ба компьютерын системийн хэрэглээ, Стамбулын конвенц ба АТА Карней болон олон улсын конвенцуудын талаар Олон улсын автотээврийн холбоо, ЗТХЯ, ГЕГ газрын холбогдох мэргэжилтнүүд хичээл заажээ. Мөн Хөрш орнуудтай хийж буй дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

ТИР систем нь одоогоор 25 улсад хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр улсын нутаг дэвсгэрээр ТИР-ийн гишүүн орны тээвэр ямар нэг хүндрэлгүйгээр дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлдэг. Уг системд нэгдээгүй улс ачаа тээвэр бусад орны хилээр нэвтрэх болгондоо зөөвөрлөж яваа бараагаа бүрэн шалгуулж, гаалийн бүрдүүлэлт хийж багагүй хэмжээний цаг хугацаа алддаг аж.

Харин ТИР-ийн конвенцод нэгдсэн улс ТИР-ийн дэвтрээрээ хүндрэлгүй хил нэвтэрдэг бөгөөд манай улс ТИР-ийн конвенцод 10 жилийн өмнө нэгдсэн оржээ. Цаашид ТИР-ийн системд нэгдсэн улс, орнуудын тээврийг хүндрэлгүй нэвтрүүлэх,харилцан итгэлцлээ үргэлжлүүлэхийн тул гаалийн шалгалтыг 100 хувь цахим системд шилжүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.

Сургалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон тээврийн байгууллагуудын 120 гаруй удирдах албан тушаалтан болон тээврийн мэргэжилтнүүд оролцож, ТИР-ийн горимын тээврийн жолоочийн сургалтад 100 орчим жолооч хамрагдсан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.