Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал хаалттай явагдаж байна
Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хурал яг одоогоор  хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа юм. Тэгвэл нээлттэй явагдана гэж байсан шүүх хурал хаалттай үргэлжилж байна. Тодруулбал сурвалжлахаар очсон хэвлэл мэдээллийн  ажилтнуудыг урьдчилан мэдэгдэж, сурвалжлах зөвшөөрөл аваагүй хэмээн нэвтрүүлэхгүй байгаа юм.

Түүнчлэн өчигдөр шүүх хуралдааныг  үүдний танхим дахь дэлгэцээр дуу дүрсний өндөр чанартай үзүүлж байсан ч өнөөдөр дууг хааж зөвхөн дүрсийг харуулж байна. Энэ талаар албаныхан шүүх хурлыг нээлттэй шууд дамжуулснаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойлголтын хувьд зөрүүтэй мэдээллүүд цацагдаж байгаа учир ийнхүү дүрс бичлэгийн дууг нь хаасан гэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон гэх хэрэгт буруутгагдаад байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шүүж байгаа юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шүүгч 2017-03-31 04:49:53
    ДАНДАА ХААЛТАЙ ШҮҮХ ХУРЛУУД ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА
  • Үйлийн үр хэзээ дээ л эргээд буудаг 2017-03-29 13:21:46
    Буухгүй юм шиг л хүмүүсийг гомдоож байсан даа Муу хүмүүс Алтанхуягынхан
  • Зочин 2017-03-29 08:43:06
    ШЕЗ-ийн ярьдаг шүүх ил тод болсон гэдэг нь яасан бэ? Бас юугаа нууцалж байгаа юм бол?