“Монгол эко мах” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, торгууль ногдуулав
Сонгинохайрхан дүүргийн 32–р хорооны нутаг дэвсгэрт мах боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Монгол эко мах” ХХК-ийн үйлдвэрт ашиглагддаг уур үүсгэгч зууханд осол гарчээ. Мэдээллийн дагуу НМХГ-аас тус үйлдвэрт гарсан ослын байдалд энэ сарын 27-ны өдөр газар дээр нь үзлэг шалгалт хийжээ.

Монгол эко мах ХХК нь 2011 онд ашиглалтад орсон ба мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мах боловсруулах явцдаа уурын хий хэрэглэдэг аж. Тус үйлдвэр  2016 онд БНХАУ-аас импортоор оруулж ирсэн хатуу түлшээр галладаг, даралт хэмжигч манометр, усны түвшин хэмжигч, илүүдэл даралтын хамгаалах хавхлаг, хаалт зэргээр тоноглогдсон ба ажлын 4 бар буюу 0.4 мПа даралтаар ажиллах горимтой  уур үүсгэгч зуухыг үйлдвэрийн ажлын байрны дэргэд суурилуулжээ.

Осол гарах үед зууханд ажилтан Ц ажиллаж байсан бөгөөд энэ сарын 27-ны өглөө 06 цагийн орчим уур үүсгэгчийг галлаж эхэлсэн ба 07 цаг 03 минутад зуухны галлагааны амаар хүчтэй гал тургиж түлэгдсэн байна.

Шалгалтын явцад гал тургих үед зуухны даралт хэмжигч манометрын заалт 12 бар хүрсэн, хамгаалах хавхлаг ажиллаагүй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн даралтат савтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэхгүй ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн, аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй зэрэг зөрчил илэрчээ. Тус газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож 3,6 сая төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.