Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авах өрөөг тохижуулжээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд зориулан Дэлхийн зөн олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийнхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулжээ. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн санаачлагаар хийгдсэн энэ өрөө тусгай зориулалт бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохоор тоноглогдсон аж.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд, хүүхэд байдаг бөгөөд тэд бие мах бодь, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгах, тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэж мэргэжлийнхэн үздэг юм байна. Гэмт хэрэгт өртөж хохирсон хүмүүс өөрийн гэсэн онцлогтой. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авахад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг учраас энэ өрөөг тохижуулах нь зөв гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.