МУГЖ Д.Цэрэндарьзав Буриадын гавьяат жүжигчин болжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин цол хүртжээ.

Тэрбээр “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ монгол түмний сэтгэлд хоногшсон билээ. Мөн “Заяа дагасан сүүдэр”, “Ногоон дарь эх” зэрэг жүжиг зохиож орон нутгийн театруудад тоглуулж, 1998 онд “Нүүдэл” театр хоршоог санаачлан байгуулсан. Улмаар зургийн дарга, зөвлөх найруулагчаар ажиллаж “Хар сувд”, “Миний тамагочи” зэрэг уран сайхны кино бүтээж, “Гурав халаасан бантан”, “Хариугаа авсан эхнэр” зэрэг нэлээд хэдэн шоу тоглолтыг найруулсан юм. 

Түүний тайз, дэлгэцийн урлагт оруулсан гавьяаг үнэлж, 2001 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг олгож байв.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮЗЭГЧ 2017-03-30 05:11:19
    БАЯР ХҮРГЭЕ,хОЁР УЛСЫН ГАВЬЯАТ ГЭДЭГ БОЛ БАХАРХАЛ ШҮҮ,УРТ НАСЛАЖ УДААН ЖАРГААРАЙ