Цацрагийн аюулгүй байдлыг сайжруулна

МХЕГ-аас цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байцаагч нарт зориулсан “Цөмийн энергийн салбарын эрхзүйн шинэчлэл ба цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах нь”  сэдэвт сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сургалтаар улсын байцаагчид цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын цацрагийн хамгаалалт, аюулгүйн үндсэн шаардлагууд, түүнд тавигдах хяналтыг хэрэгжүүлэх болон цөмийн энергийн салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлнэ.

Түүнчлэн, сургалтын хөтөлбөрийн дагуу Цацрагийн хяналтын лаборатори, цацрагийн үүсгүүр хэрэглэгч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, цацрагийн хэмжилт хийх,  хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжид илэрсэн дохиоллыг үнэлэх, анхдагч болон хоёрдогч үзлэг шалгалт хийх талаар дадлага ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Салбарын байцаагч нарыг сургалтад хамруулж, мэдлэг, чадварыг дээшлүүлснээр улсын хэмжээнд тавих цацрагийн хяналтын тогтолцоо сайжрах, улсын хилээр нэвтрэх бараа бодис бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалт бэхжих, цацрагийн болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.  

Эх сурвалж: МХЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.