АН-ын алтан хараацайнууд буюу албан тушаалд шунан дурлагчид
АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд буюу ням гарагт болно. Намын шинэ дарга намаа бүх шатандаа шинэчлэхийг хүсэлдээ хүрэхийн тулд хуучин дүрмээр халхавч хийж, цоо шинэ сонгуулийг явуулах шийдвэр гаргаад байгаа.  Ингэхдээ шат шатандаа дэнчин тогтоож өгсөн. Нэг үгээр АН-ынхан “бооцоо” тавьж, эрх мэдлийн үзүүрээс атгах хүслээ гүйцэлдүүлнэ. Тэгвэл энэ өдрүүдэд өөрийн бэл бэнчингээ шалгуулж, нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр  90 сая төгрөгийн дэнчин тавьсан хүмүүс хэн нь хэн бэ?

 

“Казино”  Д.Баттулга

Эдийн засагч мэргэжилтэй. 1990-1992 онд Бага хурлын гишүүн, 1993-1996 онуудад Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч 1996-2000 онуудад УИХ-ын гишүүн хийж явсан. Үүнээс хойш нэгэн хувийн компанид зөвлөх маягийн алба хашиж байгаад УБЦТС-ын Гүйцэтгэх захирлын албыг хашсан . Харин үүний дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар хоёр жил ажиллаж байгаад НИТХ-ын даргын албыг өнгөрсөн дөрвөн жил хашсан. Өнгөрсөн жилийн сонгуулиар  Сүхбаатар дүүргийн АН-ыг тэргүүлж сонгуульд оролцон ялалт байгуулсан байдаг. Харин намынхан нь энэхүү гавьяа зүтгэлийг “өндөр”-өөр үнэлж нийслэлийн намын даргад хүч үзүүлэхээр болсон байна.  Д.Баттулга казиногийн хэргээр УИХ-ын танхимаас "Ганц" худаг руу илгээгдэж байсан цуутай нэгэн. Хэсэг  хугацаанд ял эдлээд гарч ирмэгцээ Сүхбаатар дүүргийн АН-ын дарга болж, УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшсэн ч түүнд УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд дахин залрах хувь тохиосонгүй. Гэсэн ч тэр НИТХ-ын төлөөлөгчийн суудалд тухалж, Сүхбаатар дүүргийн намын даргаар ажиллаж байна. Намын залуу гишүүдийн зүгээс суудалдаа шигдсэн, албан тушаалд дуртай гэсэн шүүмжийг ил далд харамгүй өгч байгаа ч мань хашир нийслэлийн намын хорооны даргад хүч үзэхээр 90 сая төгрөгийн дэнчин тавилаа. Ер нь АН-ын ардчиллын анхдагчдын нэг хэмээн өөрсдийгөө эрхлүүлж, албан тушаалд шунан дурлагчдын жишээ Д.Баттулгаар үргэлжилдэг юм.

Тэр намдаа өөрийн хамаатан саднаа шургуулж, албан тушаалын бялуу хүртээхдээ гаргууд нэгэн. Үүний нэг жишээ нь Х.Баттулга өөрийн эхнэрийн дүүгээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын албанд аваачиж чадсан. Тэр нийслэлийн АН-ын даргаар сонгогдох юм бол өөрийн тойрон хүрээлэгч хамаатан саднаа улс төрд бэлтгэх нэрээр мын томоохон албан шургуулах ажлыг төвөггүйхэн хийх биз.

 

Ш.Түвдэндорж


Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д суусан "хэлгүй" гишүүний нэг бол Ш.Түвдэндорж. Бас л АН-даа хөгширсөн боловсон хүчин. Гэвч албан тушаалд “шунан дурладаг”. Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр дүүргэсэн.  Анх цагаан морин жилийн хувьсгал гарч, МоАХ-ны анхдугаар их хурал болон, Монголын Ардчилсан Нам байгуулагдахад тэрбээр гишүүнээр элсч байсан түүх түүнийх.  1990 оны Ардчилсан хувьсгалд ч гар бие оролцож явсан, алтан хараацайнуудын нэг. 1992 оноос хойш АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажилласан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүртэл гүйцэтгэж байсан эр.


Харин түүнд нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо гэхэд садаа болох зүйл нэг биш нэлээд бий гэх. Үүний нэг нь АН-ын дарга С.Эрдэнийг Нийслэлийн АН-ын дарга байхад нь тамгыг нь хүчээр шахам булааж авсан түүх саяхных. Харин одоо тэр С.Эрдэнээс АН-ын даргын тамгыг гардах хүсэл өвөртлөн 90 сая төгрөгийн дэнчин тавьсан байх юм. Өнгөрсөн сонгуулиар намынхаа олонхийн саналыг хүчээр буюу жагсаалтаар УИХ-д суусан нэгэн. УИХ-ын гишүүн болоод зогсохгүй давхар дээл өмсөж, Хөдөө, аж ахуйн сайдаар хүртэл ажиллаж байв. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга гэх мэт албан тушаалын бялуунаас харамгүй хүртсэн юм.  Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойргоос нэр дэвшиж өвдөг шороодсон юм. Улс төрд хүртэх ёстой албан тушаалуудыг хангалттай хүртсэн ч олон нийтэд бол танил бус эрхэм. Харин намынхан нь их ням гарагт түүнд итгэл өгч  С.Эрдэнийн багийн гишүүн болгох эсэх нь эргэлзээтэй байна.


Жаран чагаванц уралдвал нэг нь түрүүлдгийн үлгэр шиг “Алтан хараацай”-ууд хэмээн өөрсдийгөө гоёчилсон АН-ын “хөгшин” улс төрчдийн хэзээ залуустаа зайгаа тавьж өгөхийг таашгүй.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2017-03-31 01:15:22
    Odoo tsadaj hanahgui umaa
  • ЗОЧИН 2017-03-29 18:21:49
    П. ГОО ГЭГЧ ГУАЙ ТА ТЭГЭХ БАЙХ ИНГЭХ БАЙХ , АЛБАН ТУШААЛД ШУНАН ДУРЛАГЧ ЭНЭ ТЭР ГЭЖ АРГА ЯДСАН БОЛХИ ЮМ БИЧИЖ ЦАГ ЗАВАА ҮРЖ ЯАДАГ БАЙНА ДАА ! МӨНГӨ АВНА АА...
  • ЗАЙЛ 2017-03-29 06:10:05
    Одоо зайлаа
  • ЗОЧИН 2017-03-29 04:46:19
    энэ 2 хийж чадах уу аан. Баттулга яаж байгаа юм болоо сайхан ярьж ч чадахгүй л хүн байдаг юм да
    • БЖЛ 2017-03-29 18:24:17
      САЙХАН ЯРЬСАНААР БОЛДОГГҮЙГ БИД ХАРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ! ! !
  • zochin 2017-03-29 04:43:59
    Dur eznee golohgui.dund chumug suujee golohgui.AN ene 2 oo golohgui
  • Луйврын сонгууль 2017-03-29 04:41:27
    Түвдэндорж өнгөрсөн их хурлуудаар С. Эрдэнийн өргөн барьсан дүрмийг батлуулах гэж мөн ч их гүйсэн дээ. Харин одоо бялуу хуваалцах гэж өрсөлдөөнд орж байгаа шүү...
  • zochin 2017-03-29 03:06:05
    uye ungruusun novshnuud ANaas zailaasaa.
  • ЗОЧИН 2017-03-29 03:01:54
    ЭНЭ ХУЛГАЙЧУУД ХЭН НЬ Ч БОЛСОН БИДЭНД ЯМАР Ч ЯЛГААГҮЙ. ХЭН ИХ МӨНГӨ ӨГСӨН НЬ ДАРГА БОЛООД ТЭР МӨНГӨӨ БҮР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУСНА. ТЭГЭЭД АМАР САЙХАНДАА ЖАРГАНА ДАА
    • ЗОЧИН 2017-03-29 18:31:40
      НАМЫН ДОТООД АСУУДАЛ , ҮҮНИЙ ОРОНД БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИХ САЙД ДЭД САЙД ТӨРИЙН НАРИЙН НАР ЯМАР ИХ МӨНГӨӨР АЛБАН ТУШААЛД ОЧДОГЫГ ЯРЬВАЛ ИЛҮҮ ХЭРЭГТЭЙ...
  • Тогоо 2017-03-29 02:00:50
    Нөгөө л 90-ээд оны анархистууд. Энэ АН хэзээ шинэчлэгдэх болоо. Худлаа л орилоод байх юм. Шинэ үе л шинэ зорилтыг хэрэгжүүлнэ шүү дээ.
    • ЗОЧИН 2017-03-29 18:26:47
      КОММУНИСТ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ХЭЛЧИХЭЭЧ , НЭРТЭЙГЭЭР НЬ ! ! !
  • Батаа 2017-03-29 01:55:29
    Одоо ард түмэн үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт оруулах шаардлага гарлаа