Төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ

10:00 цагт: Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар болон хүүхэд хөгжлийн үр дүнд хийсэн Дэлхийн Банкны судалгааны нээлт УБ зочид буудлын Хөх асар танхимд болно.

11:00 цагт: Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээллэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд зохион байгуулана.
 
11:00 цагт:  Бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган Монголын Залуучуудын холбооны Залуус танхимд болно.

11:00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудтай орон нутгийн хүүхэд, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эхчүүдийн аминдэм, бичил тэжээлийн бэлдмэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо”-ноос төрийн албан хаагчидтай холбоотой ноцтой баримт дэлгэнэ.
11:30 цагт: “Монгол хүний төлөө нам”-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулна. Хаана: Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд
 
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт ГХЯ-ны хурлын танхимд болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.