Гашуунсухайт- Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн графикт оруулжээ

Гашуунсухайт- Ганц модны чиглэлийн тээврийг хоногийн нэгдсэн графикт оруулж, Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд шийдэгдэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Өнгөрсөн  10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал тал хувь тээвэрлэлт хийж байсан ч  2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус байсан аж. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсээд байсан.

Харин нэгдсэн график мөрдөж эхэлснээр энэ асуудал шийдэгдэхээс гадна хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой аж.

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.