Азийн “адгийн таван” улсын нэгт Монгол оржээ

The national interest мэдээллийн төвөөс түүхий эдийн үнээс хамаарч 2030 онд эдийн засаг нь сүйрч болзошгүй Азийн таван орны нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Үүнд Хойд Солонгос, Шинэ Гвиней, Азербайжан, Казакстан улсууд орсон байна. Нэгэн цагт “Азийн бар болно” хэмээн тунхаглаж байсан Монгол Улс айргийн тавд бүү хэл “адгийн” тавд орох болсон нь эмгэнэлтэй. Байгалийн баялгаас өөр эдийн засгаа өөд татах үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хийх ашигтай салбар үгүй Монгол Улсыг Хятадын хараа, нөлөөнд хэт их орсныг дэлхий дахинаа сануулсаар байна.

Уг нийтлэлд, “Монгол Улс түүхий эдийн ханш өндөр байх үед эдийн засаг нь хурдтай өссөн. Тус улсын хөрш БНХАУ аж үйлдвэрийн салбараа томруулж байсны ашиг тусаар “Minegolia” гэдэг нэрийг авсан байдаг. Монголын эдийн засаг 2011 онд 17 хувиар өссөн. Гэхдээ тус улсын Ерөнхий сайд 2014 онд аварга том алт, зэсийн Оюутолгой төслийг зогсоох үед гадны хөрөнгө оруулалт ширгэжээ. Ингээд эдийн засаг нь 2014 онд 7,8, 2015 онд 2,3 хувиар өссөн байна. Энэ тоо 2016 онд 0,8 хувьтай тэнцэх төлөвтэй гэж Дэлхийн банкнаас мэдээлж байсан. Монгол Улсын таван хүн тутмын нэг нь ядууралд өртсөн байгаа энэ үед монголчууд Хятадаас хамаардаг байдлаа бууруулах хэрэгтэй. Тус улсын экспортын 90 хувь нь БНХАУ руу гардаг” гэжээ.


Эх сурвалж: http://nationalinterest.org/feature/asias-5-worst-economies-2030-16989

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол иргэн 2018-07-09 21:36:49
    Битгий худлаа ташаа мэдээлэл оруулаад байгаарай аятайхан байна шүү нөхдүүд минь!
  • SAAD 2017-03-29 08:07:56
    HAMAG HURENGIIG M A NAMIIN LUUVIRCHID HUVIDAA AVCAN SHUUDEE. . ERUUL MENDIIN EKS SAID OTGONBAYR GEH MET .JISHEETEI
  • Adag 2017-03-29 05:50:40
    Pyazduu suuliin bairand oroosoi. Teneg mongolchuud suireesei. Enhbold, Odjargal nar ulam bayajaasai.
  • Э.Бат-Үүл 2017-03-29 03:42:56
    1990 онд МАН-г татан буулгаагүй нь гай тэр дээ
  • Дорж 2017-03-29 02:55:42
    Хүүхдүүдээ боолын хөдөлмөр эрхлэх бэлтгэл ажлуудыг хийж эхлэх хэрэгтэй. Гишгэх газар,амьсгалах агаар үгүй болсон байхаа. АРДЧИЛАЛ гэж үүнийг хэлдэг юм.
  • Батаа 2017-03-29 00:34:55
    Одоо төрд ард түмний хяналттай болох буюу параламэнтаа 2 танхимтай болгох гарц л үлдлээ
  • зочин 2017-03-28 23:55:47
    Ернь уул уурхай ашигт малтмалаа гадаадын хөрөнгө оруулагч нарт өгөөд сайхан болсон улс хаана байгаа юм.Бүгд дампуурсан.ХАА, бусад үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чуха...
  • Zochin 2017-03-28 19:24:33
    Altanhyag, Batbayr, Z.Enkbold nariin gaitai umnuud gszar dooroos garch ireed Mongoliig chirchihlee dee.
  • толь 2017-03-28 19:20:10
    Өөрийгөө толинд хардаг хүн цэвэр цэмцгэр байж чаддагтай адил өөрийгээ шүүмжилдэг үндэстэн хөгжиж дэвшиж чаддаг. 13 зуунаараа цээжээ дэлдээд байвал тэндээ үлдэнэ...
  • нээрээ.. 2017-03-28 19:01:49
    Тэнэг Алтанхуяг дебил гvйээ мен их гай тарьсан шvv!!!!!
  • Бүргэд 2017-03-28 14:12:14
    national interest гэдэг нэг байгуулага л бүхэл улсийг дүгнээд тэрүүгээр нь бид хаана явна гэдгээ тодорхойлоод байхдаа яахвдээ
  • өвгөн 2017-03-28 13:18:37
    хариуцлагагүй, хариуцлага гэж юу байдаг юм гэж асуудаг, э/з -ыг удирдаж чадахгүй худлаа улс төрждөг намыг тогой дээрээ гарга ...
  • зочин 2017-03-28 12:41:22
    Нам дагаж навсагнаж өөдгүй хүмүүсийг сонгоод байдгын үр шим нь энэ.
  • concerned 2017-03-28 09:47:23
    Bitgii bukh zuiliig haraar bod! Manaid undesnii uildverlel bii, Tov Asiin ornuudtai haritsuulahad nooluur, noos, aris shireeree yum hiij lbaina shde
  • Иргэн 2017-03-28 09:42:14
    Одоо л улс орноо өөдөн татаж авахгүй бол нэг л өдөр харийханд дарлуулсан төвд шиг л болно доо. Энэ төрийн ордонд сууж байгаа зарим нөхдүүдийг гайхах юм.
  • зочин 2017-03-28 09:13:20
    Бид алдаж ханахгүй юм анхны ерөнхийлөгчөөр Л.Түдэв гэдэг хүнийг сонгосон бол бар биш гэхэд муурын дайтай байх байсан үнэн үг сонсож шүүмжлэл хүлээж
  • Бат 2017-03-28 08:55:04
    Энэ ч ганцхан өнөөдөр болсон зүйл биш байх. 1990 оноос хойш гадны хүчтэй нөлөөлөлөөр хатуу төлөвлөгөөтэйгээр үе шаттай хийгдэж байгаа ажил бус уу?
  • Зочин 2017-03-28 08:53:39
    тэгэлгүй ч гээд яахав дээ
  • Иргэн 2017-03-28 08:39:56
    Манай улстөрчид нэртэй хулгайч нар улс орноо нүдний булай болгожээ!!!