Ялалтын баярын 72 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцав

НИТХ-ын дарга Ц.Сандуй ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайловичт уулзлаа. Ялалтын баярын 72 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээг НИТХ-ын даргад танилцуулав.

ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн болон агаарын цэргийн Атташе Сулимук Геннадий Михайлович хэлэхдээ “Ялалтын баярын ойг тэмдэглэх нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж бид харж байна. Бид “Үхэшгүй мөнхийн хороо” жагсаалыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлвөлөж байгаа. Урьдчилсан байдлаар Сүхбаатарын талбайгаас Жуковын хөшөө, эсвэл Зайсангийн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө хүртэл алхана гэж төлөвлөж байна. Ингэхдээ дайнд оролцсон ахмад дайчдын зургийг барьж алхах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн цэцэг өргөх ёслол болно.” гэлээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Ялалтын баяр бол ганц ОХУ биш дэлхий нийт, тэр дундаа Монголчуудын ч чухалчилж үздэг баярын өдөр. Тиймээс бид ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавьж байгаа саналыг аль болох нааштай хүлээн авч шийдэх болно. Жагсаалын маршрутын тухайд холбогдох албаныхантай ярилцая.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бас 2017-03-29 06:42:28
    за сүрчигнэлгүй ахмад дайчдаа л сайхан хүндэл. жагсаал хийгээд нэмэо байна уу?
  • Дэмбэрэл 2017-03-28 17:19:15
    Дайнд оролцсон ахмадуудын зургийг барьж жагсана гэнэ.Аав 45 онд дайнд оролцсон ахлагч цолтой пулемотчин бсан.Аавынхаа зургийг бариад жагсаалд оролцож болох уу
  • evroopoos 2017-03-28 09:46:00
    zochin gegch ardchilal yaridag Amerikiin tuuh guivuulagch bogs doloogch mini Bidnii ovog deeds ene yalaltand ami bie tsus holsoo zoriulj yavsniig med novshoo
  • Зочин 2017-03-28 08:35:43
    За яшгаа ямар ОХУ-ын республик биш дээ.... арай хэтэрчихсэн юм... Тэр чигээрээ Оросын харьяаны улс болох юм уу. Энэ тэнэг Сундуйг больё.