Мэдээллийн технологийн чиглэлээр үнэгүй сургалтад хамруулна

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, "MKIT" сургалтын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулж, онц, сайн үнэлгээтэй төгсөгчдийг гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд ороход нь, мөн бизнесийн гараагаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн залуусыг богино хугацаанд эрчимтэй сургаж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий сайн боловсон хүчин бэлтгэх, компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна 6 төрлийн нарийн мэргэшлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах юм. Мэдээлэл технологийн мэргэжилтэн бэлтгэх, иргэдийг оффисын программууд болон интернет орчинд ажиллуулж сургах зорилго тавин  ажиллаж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд байгуулагдаж буй “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний эхний ээлжийн сургалтыг ирэх сарын  27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд даваа, лхагва, баасан гаригт  18:30-19:50 цагуудад үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтын талаарх мэдээллийг 70122999  утсаар  лавлах боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөглийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-03-28 08:41:49
    Hudlaa medeelel tavihaa bol. Unegui baisnaa untei bolchloo. 200 myungan tog tolno gen vv. Hun suuhgvi bolhoor iim arga hergelj baigaa um uu chaavaas daa.