Төсөвт 43.6 сая орчим төгрөг төвлөрүүлжээ
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх  2017 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны тайлангаа гаргалаа.

Тайлангийн хугацаанд /2016 оны 12 дугаар сарын 21-нээс  2017 оны 03 дугаар сарын 23/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт 207 хэрэг, үүнээс хялбаршуулсан журмаар 33 хэрэг хянан шийдвэрлэжээ. 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус шүүхийн үлдэгдэл хэрэг 510 байна. Мөн тайлангийн хугацаанд нийт 94 өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 81-ийг нь шийдвэрлэж, үлдэгдэл 13 өргөдөл, хүсэлт, гомдол шийдвэрлээгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 1 дүгээр улиралд улсын тэмдэгтийн хураамжаар төсвийн орлогод нийт 43 сая 594 мянга 219 төгрөг төвлөрүүлжээ. Тайлангийн хугацаанд товлогдсон шүүх хуралдаанд нийт 25 иргэдийн төлөөлөгч оролцсон байна. Тус иргэдийн төлөөлөгчдөд 936.085 төгрөгийн хөлс олгоод байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.