Паспортны өнгө юуг илэрхийлдэг вэ

Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн дөрвөн үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. Тэгвэл яагаад дөрвөн үндсэн өнгөтэй байдаг талаархи мэдээллийг хүргэе.

 
Улаан пасспорт

 

Хамгийн нийтлэг өнгө. Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, Латви, Румын, Польш, Гүрж, Монгол зэрэг улсууд улаан өнгийг сонгодог. Европын холбооны улсууд, Хорватаас бусад нь улаан хүрэн, улаан өнгөтэй. Европын холбоонд элсэх сонирхолтой улсууд болох Турк, Македони, Албани зэрэг нь хэдэн жилийн өмнөөс улаан өнгөөр солисон. Үндэсний Андын холбооны улс болох Болив, Колумб, Эквадор, Перс зэрэг улсууд улаан хүрэн өнгийг хэрэглэдэг.



Хөх пасспорт

 

Дараагийн нийтлэг өнгө бол хөх өнгө. Хөх өнгө нь “шинэ дэлхийг” бэлгэддэг. Карибын 15 улс орнууд хөх өнгийг ашигладаг. Өмнөд Америкийн улс орнууд хөх өнгийн паспортыг Меркосурын худалдааны холбоог бэлгэддэг. Энэ бол Бразил, Аргентин, Парагвай нар юм. Вэнэсуэль бол энэ холбооны улс хэдий ч улаан өнгийг ашигладаг. АНУ-ын паспорт 1976 онд хөх өнгөтэй болсон.   Ногоон Мусульманы шашинтай ихэнх улс орнууд ногоон өнгийн үнэмлэхтэй. Жишээ нь Марокко, Саудын Араб, Пакистан.



Ногоон пасспорт

 

Мухамедын дуртай өнгө бөгөөд амьдрал болон байгалийг бэлгэддэг. Мөн ногоон өнгийн иргэний үнэмлэхтэй өөр улс орнууд ч бий. Хойд Африкийн улс орнууд, жишээ нь Буркина Фасо, Нигери, Зааны ясан эргийн улс, Сенегали зэрэг улсууд. Эдгээр улс орнууд нь Хойд Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэгийн улсууд юм.



Хар пасспорт

 

Хамгийн ховор өнгө. Хар өнгийн паспорттой улс орон бол Африкийн зарим нэгэн улсууд болох Ботсван, Замби, Бурунди, Габона, Ангол, Чад, Конго, Малави гэх мэт улсууд орно. Шинэ Зеланд хар өнгийн паспорттой, учир нь хар өнгө бол Шинэ Зеландын үндэсний өнгө юм.

Доорх газрын зураг дээр улс орнуудыг паспортын өнгөөр нь ялган харууллаа.


Эх сурвалж: ГИХГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mo 2017-03-28 17:18:36
    soliotoi yum bichij tenegee haruulahaa boli
    213.49.51.80
    Мэдэгдсэн Хариулах