Хүүхдийн зохиолын номын баяр болно
Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсоний мэндэлсний 212 жилийн ой ирэх сарын 02-нд тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хүүхдийн номын сан ойг угтсан “Номын баяр”-ыг энэ сарын 30-нд хийхээр болсон байна. Номын баяр Хүүхдийн Төв номын санд болох юм.

Энэ баярын үеэр Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болох юм байна. Мөн хүүхдийн зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Хүүхэлдэйн жүжигчдийн тоглолт, хүүхэд багачуудын жүжигчилсэн тоглолт, урлагийн мэндчилгээг хүрэлцэн ирсэн уншигчдад толилуулах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд албаны хүмүүс болон уншигч багачуудын төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид оролцох аж.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.